Манай хотын дарга ба тэд бүгдийг нураана, дээрэмдэнэ! | News.MN

Манай хотын дарга ба тэд бүгдийг нураана, дээрэмдэнэ!

Манай хотын дарга ба тэд бүгдийг нураана, дээрэмдэнэ!

Манай хотын дарга ба тэд бүгдийг нураана, дээрэмдэнэ!

Мартин Нимёллерийн нэг алдартай үг байдаг. "Германд тэд эхлээд коммунистуудыг барихаар ирэв. Би коммунист биш учир дуугарсангүй. Тэд дараа нь еврейчүүдийг барихаар ирэв. Би еврей биш учир чимээгүй л байв. Дараа нь тэд үйлдвэрчний эвлэлийнхний хойноос ирэв. Би үйлдвэрчний эвлэлтэй холбоогүй учир юм хэлсэнгүй. Удалгүй тэд католик шашинтнуудыг баривчлав. Би протестант учир эсэргүүцсэнгүй.  Тэд нэг өдөр намайг барихаар ирэв. Миний төлөө дуугарах хүн эргэн тойронд үлдээгүй байлаа" гэж.

Сахал Д.Эрдэнэбилэгээс “Эрдэнэт”-ийн 49 хувийг   дээрэмдэхэд бид дуугүй л байлаа. Ихэнх нь Д.Эрдэнэбилэгийн өмчийг Ц.Нямдорж ард түмэнд авч өгсөн гэдэгт итгэв. Атал “Эрдэнэт” нь ард түмний өмч биш Ардын намын саалийн үнээ болов.  Салхитын мөнгөний ордыг Г.Занданшатар очиж булааж авахад бид алга ташин дэмжлээ.  Монголын баялаг дээр эзэн суусан хятадуудаас төр өмчөө эргүүлэн авсанд, ашгаар нь ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэнд баярлацгаав.

Авчиг энэхүү ордын шинэ эзэн нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга болсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдав. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас шагшрах билээ.  Асгат болон Салхитын мөнгөний ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг “Эрдэнэс Силвер Ресурс”-ийн захирал Т.Мөнхбаярын энгэрт Хөдөлмөрийн баатар цол тэмдгийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга зүүж өгсөн бий.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийтийн эзэмшлийн талбайд барьсан гражуудыг албадан буулгахаар шийдвэрлэсэн. Иргэд  энэхүү шийдвэрийг баяртайгаар дэмжицгээв.  2022 онд нийтдээ 4900 орчим граж буулган, ногоон байгууламж болгохоо амлаж байсан ч ахиад граж барих тухай яриа дэгдэв.  Нийт чөлөөлсөн талбайд 2-3 давхар автомашины граж барих санал орж ирсэн  болохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг нэмэгдүүлэх үүднээс гэх тайлбартайгаар Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгаж эхэллээ. Эхний удаад Богдхан уулын нутаг Дугуй цагаан орчимд барьсан шавар гэрүүдийг нураав.  Газрын төлбөрөө төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан, байгаль экологид сөргөөр нөлөөлсөн гэх мэт олон шалтаг, шалтгаантай байсан нь сайхан далим болсон ч  биз. Архидалтын үүр овоохой болсон шавар тагзнуудыг буулгахыг “ард түмэн” дэмжлээ. Уул, хад руу чөлөөтэй алхах, аялах, амрах газартай боллоо гэж тэр шүү дээ.

Гэтэл Дугуй цагаан орчимд залуучуудад зориулсан эко театр барихаар, 1.9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хэдийнэ эхлүүлснийг харвал эртнээс төлөвлөсөн “дээрэм” байж мэдэхээр.

Дугуй цагаан орчимд барьсан шавар гэрүүдийн эзэн нь “Энигма”-гийн Л.Мөнхбат болох нь илчлэгдсэн. Тус компани  Монголын хууль, дүрмийг үл тоож, ёстой л “намайг хэн хэлэх” вэ гэж ирсэн бололтой. Сургуулийн зориулалттай гэх нэрээр тэрбум гаруй төгрөгийн газрын төлбөрөөс бултсан, гэтэл тусгай хамгаалалттай газар нутагт сургуулийн үйлчилгээ явуулахгүй гэж заасан байдаг аж.

Үнэндээ “Энигма” компанийн захирал Л.Мөнхбат адгийн шаар, хулгайч, дээрэмчин байлаа ч гэсэн төр түүн шиг адгийн дээрэмчин байж  болохгүй. Эрх зүйт төр мөн бол Л.Мөнхбатын хулгайлж, луйвардсаныг нь  хуулийн дагуу нотлоод хурааж авах ёстой юм, уг нь.

Араас залгуулаад БЗД-ийн 15 дугаар хороололд байрлах, шатаад арав гаруй жил болж буй “East” төвийн барилгыг  нурааж, цэцэрлэгт хүрээлэн болгох саналтай байгаагаа хотын дарга  Д.Сумъяабазар илэрхийлжээ. Олон нийт ч дагаж хуйлраад эхлэж.

Балгас нь балгас. Гэхдээ балгас байлаа ч хүний өмчийг хүчиндэж болохгүй.  Хэдийгээр  “Батцагаан” гэдэг нэртэй шорон байсан ч гэлээ. Тэнд Манлайбаатар Дамдинсүрэн босоогоороо нас барсан ч байсан.  Хотын дарга Д.Сумъяабазар “Эх орончдын тусгаар тогтнолынхоо төлөө халуун амьсгалаа хураасан энэ газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж, Цэцэрлэгт хүрээлэн болгох” хүсэлтэй байвч.

Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй, балгас болсон барилгуудыг нураая гэж үнэхээр хүсч байгаа бол эзэмшигчээс нь худалдаж авахаас өөр аргагүй байхгүй.

Энэ мэт хотыг гутаасан түүхт барилгууд цөөнгүй. Жишээ нь, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын дүү Асашёорюү Д.Дагвадоржийн эзэмшдэг Улсын циркийн барилга байна. Хуучирч нураад, уушний газар болж хувирчихсан.  Үүх түүхийг нь сөхвөл, 1971 онд Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан байдаг. Д.Дагвадорж зөвхөн менежментийн хувьчлалаар авсан, зориулалтын бусаар ашиглаж буйн хувьд Д.Сумъяабазар дүүгээсээ Улсын циркийг төрд авах нь  жинхэнэ шударга шийдвэр болно. Улсын циркийг төрд эргүүлэн авна гэхээр урдаас нь хотын цирк барьж өгнө гэж циркчдийг хулхиддаг байж болохгүй.

Манай хотын дарга бүгдийг нурааж, дээрэмдэхдээ зөвхөн хууль дүрмийн дагуу ажиллах ёстой юм. Өөрөөр хэлбэл, дүүгийнх нь өмчийг хамгаалж, бусдын өмчийг булаадаг байж болохгүй.  Нөгөөтэйгүүр, бусдын өмчийг төр дээрэмдэхийг өнөөдөр дэмжиж, балиашиглаж байж болно. Маргааш чиний өмчийг төр хуульгүй дээрэмдэнэ л гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

999 2022-06-30 64.119.25.94

Сумъяабазар дарга болрн БГД-ийн засаг дарга Сумъябаатар нар манай дүүрэгт зөндөө зөвшөөрөлгүй барьсан олрн грааж бууогаж, газар чөлөөлсөнийг дэмжиж байна. Зарим хэсэгт нь 3-5 давхар өнгө үзэмжтэй давхар грааж барих нь зөв. Эдгээр иргэдийн машин өвлийн хүйтэнд хэцүү.
ДЭМЖИЖ БАЙНА.
ДЭМЖИЖ БАЙНА.
ДЭМЖИЖ ӨАЙНА.

БУУЛГАСНЫ ДАРАА ГАЗАР НЬ ЦЭЛИЙГЭЭД АМЬСГАЛАХАД ҮНЭХЭЭР ТААТАЙ БАЙНАААААААААА!!!!🚓🚌🚒🚐🚌

Avatar

зочин 2022-06-30 64.119.20.208

энэ сумьяабазар дэндэж байна. Иргэдийн үл хөдлах хөрөнгийг нөхөн олговоргүй нурааж газар дээр нь СБ дүүргийн засаг дарга Болормаад хувийгн үйлчилгээний байгуулага байгуулах эрх өгөх нь ээ. Дээрэмчид ээ гэж. МАН өөгшүүлж байгаа хойно яах вэ. Танар дараагийн сонгууульд амаараа шороо үмхэх биз

Avatar

Зочин 2022-06-30 59.153.113.43

Миний гаражийглав дээрэмдсэн

Avatar

Зочин 2022-06-30 46.229.67.34

Энгийн борог амьдралтай иргэний газрыг хүртэл дээрэмдэж өөрсдөө эзэн суух заль сэддэг.

Avatar

Иргэн 2022-06-30 66.181.181.192

Ядуу төрийн албан хаагчдын эсрэг давших хэрэггүй харин олигархуудын эсрэг хамтдаа дайрах хэрэгтэй юм. Олигархууд өмч хувьчлалаар улсын байшин барилга, үйлдвэрүүдийг үнэгүй авсан ба монголын эрдэнэс баялгийг цөлмөж байгаа юм. Баячуудын өмнө гөлөгнөхөө больцгоо!

Avatar

Зочин 2022-06-30 202.126.88.103

Улсын Циркийг улсад н буцааж өгөөрэй зивүүн хулгайч аа

Avatar

Хотын иргэн 2022-06-30 66.181.161.57

Ард түмэн дэмжиж байгаа шүү. Сумъяабазар л зоигтой ингэж газар чөлөөлж иргэдэд хөлөөрөө гишгэх зай гаргахгүй бол Миеэ Энхболд Бадамжунай хоёр тэдний залгамжлагч нар бүх газрыг зараад идчихсэн шүүдээ.

Avatar

иргэн 2022-06-30 192.82.75.23

Иргэн хүний гарашийг буулгасан бол нөхөн төлбөр өгөх, эсвэл давхар гараш барьж өгөх хэрэгтэй

Avatar

Зочин 2022-06-30 70.69.250.2

yamar ch tolovlogoo biahgui hodoonoos ireed neg ambaar bariad teriigee garage gedeg uu

Avatar

-ylcuun nyytsgyi?! 2022-06-30 172.58.59.126

saityyd deeros,duzxvnz??

Avatar

os 2022-06-30 172.58.59.126

– udet

Avatar

blokloj, ymxiipyylj,-Xyychnm?? 2022-06-30 172.58.59.126

Teneg gay zasaglaj;inde,- fire

Avatar

drxzbr# # 2022-06-30 172.58.59.126

homonyydaars,workersno?

Avatar

ХУД STONE 2022-06-30 122.201.24.143

Хүч түрж гараж нураах нь зөв эсэхийг ирэх сонгууль харуулах буй заа!!!

Avatar

Зочин 2022-06-30 172.58.19.124

Ирэх 3 сонгуульд АН ямарч найдваргүй болсон.

Avatar

Камертоны Болд 2022-06-30 192.82.85.93

Цэ.Дэлгэрмаа биеэ үнэлнэ. б**в хөхнө, хошногодно. Гэрийн хаяг: Гаранд плазагийн замын ард талын 3 шар байрны дунд талын, 7-гийн 2-ийн 1-р орц, 2 давхарт зүүн гар талын хаалга. Ирэхдээ “Дээгийгийн boyfriend байна” гэж хэлээд, алд цэнхэр хадаг. 3.000 төгрөг авчираад, гэрт ор засуулж унтна.

Avatar

Зочин 2022-06-30 172.58.22.155

Хүний хувийн мэдээлэл,нэр төрд ингэж халдаж болохгүй ээ.Админ үүнийг устгана уу!! Хүн яаж амьдрах нь чамд ямар хамаа байна аа.

Avatar

3очин 2022-06-30 36.11.228.219

Сумьяа харин ч их юм хийх гээд зүтгэж байна. Сумьяа яах вэ Эбийгийн нийтлэлд комент бичмээр байдаг. Муулах гээгүй, үнэн юм л бичих гэсэн юм. Ард түмнээс комент авахаар яах гээд байгаа юм бол.

Avatar

Дамба 2022-06-30 66.181.190.172

Сумъяабазар аваргын зөвөө

Avatar

Zochin 2022-06-30 5.195.3.89

Баяр хүргэе!
Ардчилалсан нийгэмд хүмүүсийн амьдрах орчныг сайжруулж байгаад талархаж байна

Avatar

Зочин 2022-06-30 64.119.21.149

Хангай зочид буудал балгас болоод 30 жил болжээ.

Avatar

zochin 2022-06-30 202.72.245.202

Chirkee buchaaj avna , !!! bid avach estoi !!!

Avatar

Иргэн 2022-06-30 103.57.92.163

Хууль бус зүйлсийг нурааж ард түмнийхээ төлөө юм хийхэд буруудах зүйлгүй дээ. За хүний төлөө ямар ч сайхан юм хийлээ гээд Элбэгдоржийн гар хөлүүдэд ямар таалагдах биш.

Avatar

Зочин 2022-06-30 103.229.121.177

ene nyamsuren ch yakh we , an-yn b**s doloogch , khuuli durem zurchij , khulgaygaar bii bolson bol khuraakh , deeremdekh ch bagadna shuu , khuukheen

Avatar

Зочин 2022-06-30 139.5.216.190

Zuvshuurulgui eldev hashaa, baishin, garaash Tuts herees hetersen shuu zuvshuuriul, bichig barimttai bol nuhun tulburuu avna

Avatar

ҮНЭН 2022-06-30 103.229.120.28

ШҮҮХЭД ӨГӨӨД ШҮҮХЭЭР ШИЙДҮҮЛЭЭЧ с**

Avatar

Зочин 2022-06-30 192.82.71.195

Хотын төвд газар олгохгүй, байшин барихгүй гээд байсан хаана байна? Энд тэндгүй барилга бариастай. Хотын даргаас эдгээр зөвшөөрлийг хэн олгосон бэ гэж асуумаар байна. Менежментийн хувьчлалаар авсан обьектоо зориулалтын дагуу ашиглаагүй бол төрд буцааж өгөх хэрэгтэй. Ах нь МАН-д, дүү нь АН-д, бас нэг дүү нь өөр нэг намд. Юу ч гэж хэлмээр юм?

Avatar

Зочин 2022-06-30 202.131.240.147

Зөв асуудал хөндсөн нийтлэл байна. Иргэний хувийн өмч Үндсэн хуулиар хамгаалагдсан. Газар нь нийтийнх ч гэсэн газар дээр нь барьсан объект бол хувийн өмч. Нураах бол нөхөн төлбөр өгөх ёстой. Иргэд ч төлбөрөө шаардаж авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-06-30 103.57.92.163

Хувийн өмч гэж юуг хэлдгийг мэдэх үү??? Хууль бус аргаар эзэмшсэн бол хувийн өмч гэж тооцохгүй гэдгийг ойлгох ухаан бурхан чамд хайрлах болтугай

Avatar

Зочин 2022-06-30 64.119.20.126

Хууль бус эсвэл хуулийн дагуу гэдэгийг сумтайбазар та 2 шийддэггүй юм шүүх шийддэг юм тэнэгээ

Avatar

Зочин 2022-06-30 122.201.26.3

Ийм тийм юм байгуулна гэж дээрэмдэж нураагаад байгаа газрууд дээр яг юу хийгдэхийг нарийн хянах хэрэгтэй. Ялангуяа хүмүүсийн тоосгон гараашийг хомроголон нураасан. Тэр газруудад ямар бүтээн байгуулал хийснээ байршил бүрээр тайлагнах хэрэгтэй.

Avatar

ЧД иргэн 2022-06-30 139.5.216.61

Тухайн үеийн дүүргийн Засаг дарга, ИТХ, газар зб-н хэлтэсийн зөвшөөрөлтэй 12 гараж барьсанаас 10 сая төгрөгөөр худалдаж авсан. Жил бүр л газрын төлбөр энэ тэрээ бүгдийг нь төлсөөр ирсэн. Энэ жил нураалгасан. Төр газраа авлаа, хэрэгтэй бол хэмхэрхий тоосго, хаалгаа ав эж тавлаж бна ээ. Хуулийг өөрийнхөөрөө гуйвуулсан дээрэм. Нөхөн төлбөр өгөхгүй гсн. 2 Байшингын дундах зайд байрлах 15 ш гаражийг ад үзээд хэл ам хийгээд бсан оршин суугчид өглөө оройгүй машины чимээ, хэрүүл, зодоонд залхаж бна лээ.

Avatar

Зочин 2022-06-30 66.181.186.67

Buh yum toosgon garaashnaas ehelsen dee. Tuhain uyeiin hotiin zahirgaa zuvshuuruud barisan garaashuudiig hurtel nuraasan. Ta nar algaa tashij suusan. Unen dee.

Avatar

Зочин 2022-06-30 192.82.67.39

Нарны зам эвдэрч өгөхгүй болохоор арга ядахдаа замын дунд хашлага рхуу юм нэг барьж, нэг нурааж завсараас нь мөнгө суйлж байгааг анхаарах цаг болсон

Avatar

Зочин 2022-06-30 66.181.161.109

Энэ тэнэг гар АН ын эхлүүлсэн болгоныг устгаж дуусаад одоо иргэдийн өмч рүү орсон. Шинээр эхлүүлсэн юм нэг ч алга.

Avatar

Зочин 2022-06-30 3.121.42.223

Отрари хотын дарга гээд нэг тэнэг юм байсан даа. Энэ малыг харахаар тэр пи3… үзэгдээд байдын

Avatar

Зочин 2022-06-30 202.55.191.130

uls uuriin medliin gazraa hudaldaj avah yostoi yu setguulchintseree

Avatar

Зочин 2022-06-30 202.179.24.68

ЧИний миний 0.7 га-тай адилхан гэсэн үг андаа.

Avatar

Зочин 2022-06-30 202.55.191.130

Olon davhar il graj barih ni yostoi zuv shiidver shuu. tsetserlegt hureelen amraltiin park ch barih ni zuv . yasan ardchilsan nam hiij chadaguidee chatsgaa saviruulaad yavna uu

Avatar

BAT 2022-06-30 139.5.217.13

Хөгжлийн банкнаас шаасан 144 тэрбумаа дарахын тулд хотын зүгээр байгаа зам, боржур болгоныг сэндийчэж байгаа хар п***а даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж