АН: Г.Занданшатар ажлаа өг!

Хуучирсан мэдээ: 2022.06.30-нд нийтлэгдсэн

АН: Г.Занданшатар ажлаа өг!

АН: Г.Занданшатар ажлаа өг!

Ардчилсан намаас долоо хоног тутмын 4/11 ээлжит мэдээллийн цагаар  өнөөдөр /2022.06.30/ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Улс орон, ард иргэдийн аж амьдрал хүнд, эдийн засаг хямарч байгаа нь Үндсэн хуультай холбоотой мэт ойлголт төрүүлж байна. 2019 онд яг энэ жишгээр Үндсэн хуульд гар хүрч байсан. Гэтэл одоо дахин гар дүрэх гэж санаархаж байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж анхааруулмаар байна. АН-ын бүлгийн асуудал танд хамаагүй. Харин бодлого барьж чадахгүй байгаа сайд, дарга нартайгаа тэмцэх хэрэгтэй. УИХ-ын дарга сонгогдохдоо Үндсэн хуульд үнэнч байна гэж тангараг өргөдөг. Тийм байтал өнөөдөр Үндсэн хууль руугаа дарга нь нулимах гэж байна. Хариуцлага, шударга ёсыг ярьж байж батлуулсан хуульдаа дахин шинэчлэлт хийх гэж байгаа нь утгагүй. Яагаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх гэж байгаагаа тайлбарлахыг шаардаж байна.

Г.Занданшатар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. Тэрбээр, 2019 онд Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс гэж мэдэгдэж байв.

Харин өнөөдөр Үндсэн хуулиа ойлгохгүй ажиллаж байна. Тиймээс нэг бол ажлаа өг. Нөгөө бол Үндсэн хуулийнхаа дагуу бодлого хэрэгжилтэд анхаарч хариуцлага тооц. Эрх баригчид өөрсдөдөө ашигтай, эрх ашгийн асуудал дээр хуулийг маш хурдан батлуулдаг. Үүнийг одоо халах цаг болсон. Ардчилал Монгол Улсад бий болсноор хүн бүхэн өмчтэй болсон. Гэтэл одоо тэр өмчийн асуудал руу хандах гэж байна. Тэр ч бүү хэл асуудлыг дандаа хүчээр, хулгайн аргаар шийдвэрлэж байна.

Ирэх наймдугаар сард эрчим хүчний үнийг нэмэх талаар яригдаж байгаа. Хүмүүсийг амарч, зугаалж сатаарч байх хооронд үнийг хулгайн аргаар нэмэх гэж байна. Эрчим хүч, шатахууны үнэ нэмэгдвэл бүх зүйлийн үнэ дагаж өснө.

Үүнийг дарга нар мэдэхгүй. Төрөөс санхүүжиж, цай, хоолоо хүртэл зөөлгөж байгаа дарга нар ичих хэрэгтэй. Бодит амьдралаас тасарсан, бодлого төлөвлөлтгүй ажиллаж байгаа бол Г.Занданшатар огцрох ёстой. Эрх баригчдын дээр хөх тэнгэр биш Үндсэн хууль байдаг гэдгийг санаарай. Ардчилсан Үндсэн хуулийг нулимахын төлөөс заавал төлөгдөнө. Хуулийн төслөө иргэдийн дунд танилцуулж болох эсэхийг нь хэлэлцдэг болохоос тунхаг бичиг танилцуулаад шийддэггүй юм. Парламент асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Мөн үнийг тогтворжуулах тал дээр онцгой анхаарах болсон. Монгол Улсын гадаад өр цаашид ч нэмэгдэнэ. Ирээдүйд нэг монгол хүнд 30 сая төгрөгийн өр ногдоход ойртоод байна. Уг нь хүүхдэд өр биш хуримтлал өвлүүлэх ёстой. Харамсалтай нь өрийг улам нэмэх нь тактиктай ажиллаж байна.

Нэг л өдөр нэг популист гарч ирээд Үндсэн хуулиас хүний эрхийн заалтыг авч хаяна гэвэл нээлттэй гэж мэдэхээр хүмүүс эрх барьж байна.

Энэ зарчмыг бий болгож болохгүй. Сүүлийн 30 жилд ардчилсан Үндсэн хуулийн үр нөлөө маш их гарсан. Тиймээс би хуульч хүний хувьд Үндсэн хуулийг хамгаалах болно.

АН-ЫН XIV ИХ ХУРАЛ БЯМБА ГАРИГТ БОЛНО 

АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Д.ЭРДЭНЭСУВД:

-Ардчилсан намын XIV дүгээр их хурал 2022 оны долдугаар сарын 2-нд “Үнэт зүйл үзэл баримтлал дээр нэгдэцгээе” уриан дор зохион байгуулах гэж байна. Хурлаар нэгдүгээрт, АН-ын бүтцийн байгууллагуудын бүрэн эрхийг баталгаажуулна. Үндэсний бодлогын хорооны гишүүдийн бүрэн эрхийг батламжилна. Хоёрдугаарт, өнөөдрийн тулгамдаж буй асуудлыг АН-ын үзэл баримтлалд тулгуурлан хэлэлцэх болно. Улс төр, үндэсний эрх чөлөөний төлөөх асуудлыг АН-ын гишүүд хэлэлцэж, шийдлийг эрэлхийлнэ. Нийт 1300 гаруй төлөөлөгч их хуралд оролцохоор бэлтгэл хангаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж