Канадын иргэн Оросын кибер бүлэглэлтэй хамтарснаа мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.06.30-нд нийтлэгдсэн

Канадын иргэн Оросын кибер бүлэглэлтэй хамтарснаа мэдэгдэв

Канадын иргэн Оросын кибер бүлэглэлтэй хамтарснаа мэдэгдэв

Канадын засгийн газрын мэдээлэл технологийн ажилтан асан Оросын кибер гэмт хэргийн бүлэглэлд  өндөр түвшний хакер байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Канадын Квебек хотын иргэн Себастьян Вачон-Дежардинс Флоридагийн шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ. Өдгөө 34 настай тэрбээр компани, хотын захиргаа, эмнэлэг, сургууль, их дээд сургуулиуд руу халдсан "NetWalker ransomware" багийн гишүүн байжээ. Себастьяныг баривчлах  үед цагдаа нар  түүнд 27 сая ам. доллар буюу 22.2 сая фунт стерлинг биткойн байсныг илрүүлсэн байна.

Энэ хэрэг нь Орост төвтэй кибер гэмт хэргийн  бүлэгт ажиллаж байсан хакерыг амжилттай баривчилж, ялласан ховор жишээ юм. Цагдаа нарын цуглуулсан нотлох баримтаар тэрбээх 2020 оны дөрөвдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд хакердах ажиллагаа явуулж, Канадын 17 компани болон дэлхийн бусад олон оронд халдлага үйлдсэн болохыг харуулж байна.

"NetWalker" нь "ransomware"-н үйлчилгээний гэмт хэргийн бизнес эрхэлдэг байсан бөгөөд өөрийн хортой программ хангамж, хулгайн вэбсайтыг хакерын түншүүдэд санал болгодог юм.

“NetWalker” бүлэг нь хохирогчдоос дор хаяж 40 сая ам. доллар дээрэмдсэн. Нийт  100 орчим гишүүнтэй ба гаднын түншүүдтэй болохыг тогтоосон. Өмнө нь  тус бүлэглэл covid-19 вакцин бүтээх гэж оролдсон АНУ-ын их сургуулиас 1.14 сая ам.доллар залилан авч байжээ. Себастьяныг доод тал нь арван жил хорих ял оноож магадгүй.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж