“Хайртай хувцас” хуучин хувцасны үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2022.06.30-нд нийтлэгдсэн

“Хайртай хувцас” хуучин хувцасны үзэсгэлэн болно

“Хайртай хувцас” хуучин хувцасны үзэсгэлэн болно

Дахивар авах явуулын станц 11 дэх жилдээ зохион байгуулагдахаар болжээ. Долдугаар сарын 2-ны өдөр 11-16 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дахивар авах явуулын станц байрлаж ус, ундааны хуванцар, ахуйн хуванцар, хатуу, зөөлөн гялгар уут, шар айраг, ундааны лааз, дэвтэр номын цаас, скочгүй бор хайрцаг, газны сав, үндэсний үйлдвэрлэгчдийн шил, хаягдал хайруулын таваг, хайлш, ган, зэс, төмөр зэрэг дахиваруудыг авч оронд нь эко саван, эко ариун цэврийн цаас бэлэглэнэ.

Мөн “хайртай хувцас” гэх олон жил өмсөж байгаа хуучин хувцасны үзэсгэлэн зохион байгуулагдах юм. Бага насны хүүхдүүдэд зориулж “хогон мангас” нэртэй хүүхдийн жүжгийг үнэгүй тоглохоор мөн хөтөлбөртөө тусгажээ.

Үүнтэй холбогдуулан “Хоггүй Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Бүжинлхам өдөрлөгийг зохион байгуулснаар ямар ач холбогдолтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр“Хүн төрөлхтөн өнөөдрийн л адилаар ирээдүйд ч мөн хэрэглэсэн зүйлээ дахин ашиглахгүйгээр байгаль орчиндоо булсаар байж болохгүй юм. Энэ байдал үргэлжилсээр байвал эх дэлхийд маань 27 жилийн л нөөц бий. Тийм учраас эдийн засгийн ухагдахуун хүртэл өөрчлөгдөж шугаман эдийн засгаас хаягдалгүй буюу тойргийн эдийн засаг руу дэлхий дахин шилжээд байна. Бид ч мөн нэг дэлхий дээр амьдарч байгаа хойно үүн рүү л тэмүүлэх нь зүйтэй юм. Хэрэв тэгэхгүй бол олон улсын зээл тусламжийг авч чадахгүй байдалд хүрэх, хог хаягдлаас болж өвчин тусах гэх мэт бүхий л зүйл хар бараан байгаа учраас үүнийг л иргэдэдээ ойлгуулах гэсэн юм. Хамгийн энгийн арга нь өөрөө хэрэглээгээ хянаж бууруулах, хогоо ангилах нь цаашдаа дэлхий дээр удаан хугацаанд амьдрах боломжийг бүрдүүлнэ гэсэн агуулгыг хүргэхээр зорьж байна.

Хог худалдаж авна гэдэг ойлголт олон улсын хэмжээнд огтоос байхгүй. Манайхан дандаа буруу ойлгодог. Угтаа бол өөрийнхөө гаргасан хогийг цаашлаад дахин боловсруулах үйлдвэрт хүргэхийн тулд хувь хүн хариуцлагатай хандаж, дахин боловсруулах үйлдвэрт хүргэж өгсөнд мөнгө төлөх бодлогыг бусад улс орон баримталдаг. Гэтэл манайхан хогийг мөнгө, ашиг гэж харж нийгэмд буруу ойлголт түгээгээд байх юм. Дахин боловсруулах үйлдвэрүүд монголд хөгжөөгүй, эдийн засгийн эргэлтэнд орж чадахгүй, тээврийнхээ зардлыг ч нөхөж чадахгүй хүнд байдалд “хөл дээрээ дэнжигнэж” байна. Гадны улс орнууд байнга дэмжлэг өгдөг ч манайд ийм зүйл байдаггүй” гэв.

Г.БҮЖИНЛХАМ  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж