Монгол Улс өрсөлдөх чадвараар 63 улсаас 61-д эрэмбэлэгдэв | News.MN

Монгол Улс өрсөлдөх чадвараар 63 улсаас 61-д эрэмбэлэгдэв

Монгол Улс өрсөлдөх чадвараар 63 улсаас 61-д эрэмбэлэгдэв

Монгол Улс өрсөлдөх чадвараар 63 улсаас 61-д эрэмбэлэгдэв

Швейцарын Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2022”-ыг танилцуулжээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь тус байгууллагын Монгол дахь албан ёсны түнш бөгөөд Монгол Улсын мэдээллийг жил тутам нэгтгэн илгээхийн зэрэгцээ тухайн онд тулгамдаж буй сорилт, бэрхшээлүүдийг тодорхойлон хамтран ажилладаг.

1989 оноос хойш жил тутам тасралтгүй гарч буй “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д дэлхийн 63 улс орны өрсөлдөх чадварыг Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 333 шалгуур үзүүлэлтээр харьцуулан хэмждэг. Энэхүү тайлан нь хамгийн дэлгэрэнгүй, нарийвчилсан судалгаа болдогоороо онцлогтой. Монгол Улс 2015 оноос эхлэн Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд орсон билээ.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс өнөөдөр (2022.06.30) “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2022”-ын үр дүнг танилцууллаа. Монгол Улсын өрсөлдөх чадвар жилээс жилд урууджээ. Энэ жилийн судалгааны үр дүнгээс харахад Монгол Улс харьцуулах боломжтой, сонгогдсон 63 улсаас 61-рт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өмнөх оноос 1 эрэмбээр ухарсан үзүүлэлт юм.

"МОНГОЛ УЛС ХАШИН МОРЬ ШИГ БАЙНА"

ЭЗБӨЧСТ-ийн удирдах зөвлөлийн дарга П.ЦАГААН: 

-Монгол Улс хашин морь шиг байна. Анх судалгаа хийж байх үед 14 орноос 14-д эрэмбэлэгдэж байсан бол одоо 63 орноос 61 дүгээрт  жагссан үзүүлэлт гарч байна. Бусад орны төр засаг өрсөлдөх чадварын тайлантай танилцаад, арга хэмжээ авсны үр дүнд ахиц гаргаж байна. Дани улс 20 жилийн өмнө өрсөлдөх чадвараараа 15-д орж байсан бол энэ жиийн тайлангаар нэгдүгээрт орж байх жишээтэй. Монгол Улсын эдийн засаг 10 жилийн өмнө 16.17 хувиар өсч байсан бол 2013 оноос хойш урууджээ. Манай тайлан бодлого, үйл ажиллагааны үр дүнг хэмждэг. Улс орныг хөгжүүлэх тогтвортой аюулгүй байдал, бизнесийн орчин хэрэгтэй.

ЭДИЙН ЗАСГИЙН ТАМИР ТЭНХЭЭ, ДЭД БҮТЦИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭР СҮҮЛ МУШГИЖЭЭ

ЭЗБӨЧСТ-ийн дэд захирал И.ОДОНЧИМЭГ:

-Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны тайлан 1989 оноос хойш тасралтгүй гарч байна. Улс орны хөгжлийн түвшинг тольдон харах хамгийн нарийн бодитой тайлан. Энэ чиглэлийн судлаачдын гарын авлага. 2020 оны байдлаар Монгол Улсын өрсөлдөх чадвар 63 орноос 61-д эрэмбэлэгдсэн. Манай улс жилээс жилд 60, 61, 62 гэсэн үзүүлэлтээс дээш гарсангүй. Бидний хойно Аргентин, Венесуэл улсууд байна. Өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй улсуудтай харьцуулахад манай улсынх ахихгүй байна.

Энэ жилийн тайланд Бахрейн улс шинээр нэгдэж орсон байна. Украин, ОХУ-ыг тайлангаас хассан. Өнгөрсөн жилийн хамгийн өрсөлдөх чадвар өндөртэй Швейцарь улстай харьцуулахад манай оноо 40 байсан. Энэ жил Дани улс өрсөлдөх чадвараар тэргүүлсэн. Энэ улстай харьцуулахад манай улсын ерөнхий өрсөлдөх чадварын оноо 36.2 болж буурчээ. Энэхүү тайлангийн эхний таван байранд Дани, Швейцарь, Сингапур, Швед, Нидерланд улсууд эрэмбэлэгджээ. Монгол Улсыг бусад үзүүлэлтээр харвал:

Эдийн засгийн тамир тэнхээгээр 61

Засаглалын үр ашгаар 57

Бизнесийн байгууллагын ашигт ажиллагааны үзүүлэлтээр 61

Дэд бүтцээр 62 дугаар байрт тус тус эрэмбэлэгдлээ.

"ӨМНӨХ ОНООС НЭГ ОРОН УХАРСАН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ГАРЛАА"

Судлаач Б.МӨНГӨНЖИГҮҮР:

-Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын судалгаанд харьцуулагдаж буй 63 улсаас 61-д эрэмбэлэгдсэн нь өмнөх оныхоос нэг орон ухарсан үзүүлэлттэй гарсан байна. Нэгдүгээрт эрэмбэлэгддэг улсыг 100 оноотой гэж тооцон, бусад улсыг 100 оноотой харгалзах оноо өгч эрэмбэлэдэг. Манай улсын хувьд өнгөрсөн жил 40.04 оноотой байсан бол энэ жил 36.2 болсон. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн долоон жилтэй харьцуулахад хамгийн бага оноо юм.

Өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн онд 40 байсан бол 2022 онд 36.2 оноо болж буурчээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсад тулгамдаж буй голлох асуудлуудаар 1) Инфляцийн өсөлт, 2) Валютын ханшийн өсөлт буюу төгрөгийн үнэ цэнийн бууралт, 3) Экспорт болон импортын хязгаарлагдмал байдал, 4) Ядуурал болон ажилгүйдэл зэрэг нийгмийн асуудлууд 5) Эдийн засгийн өсөлт буурсан байдлыг нэрлэжээ.

Эдийн засгийн тамир тэнхээ үндсэн бүлэгт Монгол Улс 61-рт эрэмбэлэгдсэн. Экспортын төвлөрөл, урсгал дансны тэнцэл, үйлчилгээний салбарын экспорт, гадагш чиглэсэн хөрөнгө оруулалт, нэг хүнд ноогдох бодит ДНБ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт үзүүлэлтүүдээр сүүлд эрэмбэлэгдсэн байна. Харин оффисын түрээсийн үнэ, худалдааны индекс, ДНБ-д харьцуулсан дотогш чиглэсэн шууд хөрөнгө оруулалт, урт хугацааны ажилгүйдлийн түвшин зэрэг үзүүлэлтээр харьцангуй дээгүүр эрэмбэлэгджээ. Бизнесийн байгууллагуудын ашигт ажиллагаа үндсэн бүлгийн хувьд 61-рт эрэмбэлэгдэж, өмнөх жилээс 1 эрэмбээр ухарсан бол дэд бүтэц үндсэн бүлгийн хувьд өнгөрсөн онтой адил 62-рт эрэмбэлэгдсэн байна.

ХАМГИЙН ИХ МУУДСАН ҮЗҮҮЛЭЛТ – УРСГАЛ ТЭНЦЭЛ

Өмнөх жилээс сайжирсан үзүүлэлтүүдэд хүн амын өсөлт, өндөр технологийн экспортын өсөлт, ДНБ-ий өсөлт эерэг гарсан байдал, урт хугацааны ажилгүйдлийн түвшин, интернэт хэрэглэгчдийн тоо, улс төрийн тогтворгүй байдлын эрсдэл, дээд боловсролын хамрагдах байдал зэрэг багтжээ. Харин өмнөх жилтэй харьцуулахад хамгийн ихээр муудсан үзүүлэлтэд урсгал тэнцэл, аялал жуулчлалын салбарын орлого, хэрэглээний үнийн индекс, залуучуудын ажилгүйдэл, эрчим хүчний дэд бүтэц, нэмүү өртөг шингэсэн өндөр болон дунд технологи, хөдөлмөрийн зохицуулалт зэрэг оржээ. Тухайлбал,

ДНБ-ий бодит өсөлт өмнөх онд -5.4 хувь байсан нь 1.4 хувь болж сайжирсан бол, урсгал дансны тэнцэл -9.74 хувиас -3.46 хувь болсон. Залуучуудын ажилгүйдлийн түвшин 15.96 хувиас 21.01 хувь болж нэмэгдсэн бол Засгийн газрын өрийн хэмжээ 76.57 хувиас 94.69 хувь болсон байна.

Экспортын төвлөрөл, аж ахуйн нэгжийн өр, бохирдлын асуудлаар, ажиллах хүчний үр ашигт байдал, их сургуулийн боловсрол зэрэг үзүүлэлтүүдээр хамгийн сүүлд буюу 63-рт эрэмбэлэгдсэн бол зээлжих зэрэглэлээр 61-рт, ДНБ-ий бодит өсөлтөөр 62-рт, капиталын өртгөөр 61-рт, ажиллах хүчний өсөлтөөр 62-рт тус тус эрэмбэлэгджээ.

Эдийн засгийн тамир тэнхээ үндсэн бүлгийн үзүүлэлтүүдийн хувьд, хөдөлмөр эрхлэлт 56-60 дугаарт, олон улсын хөрөнгө оруулалт 50-58 дугаарт, олон улсын худалдаа 60-62 дугаарт эрэмбэлэгдэж ухарсан байна. Засаглалын үр ашиг үндсэн бүлгийн эрэмбэ 54-57 дугаар болж ухарсан ч татварын бодлого шалгуур үзүүлэлт 29-өөс 24 болж урагшилжээ.

Монгол Улсад тулгарч буй бэрхшээл сорилтууд – 2022 он

Импортын хамааралт байдал болон хилийн хаагдмал байдлаас улбаалсан үнийн өсөлт

-Үндэсний мөнгөн дэвсгэртийн ханшийн бууралт, гадаад валютын нөөцийн хомсдол

-Хил гаалийн хязгаарлагдмал байдлаас улбаалан гадаад худалдаанд тулгарч буй хүндрэл,  бэрхшээлүүд

-Ядуурал, ажилгүйдэл гэх мэт нийгмийн асуудлууд

-Эдийн засгийн өсөлтийн удаашралт, шинээр ажлын байр бий болгох явцын удаашрал

ЭДИЙН ЗАСГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА ДАНИ ТЭРГҮҮЛЖ, ШВЕЙЦАР УДААЛАВ

Дэлхий даяар вакцинжуулалт улам дэлгэрэхийн хэрээр эдийн засгийн өсөлт сэргэж, улс орнууд Covid-19-ийн дараах “хэвийн” байдал руу шилжиж эхэлсэн. 2020 онд ихэнх улс орны эдийн засгийн өсөлт ихээхэн сааралттай байсан хэдий ч 2021 оны эцсээр эерэг үзүүлэлтүүд гарсан. Гэвч 2022 оны байдлаар эрүүл мэнд, эдийн засгийн хүндрэлүүд үргэлжилсээр, шинээр геополитикийн сорилтууд дэлхий дахинаа тулгарсан.

Өөрөөр хэлбэл, Covid-19 цар тахлын өөр өөр хувилбарууд улс орнуудад тархаж, халдварын тархалт бүрмөсөн устах болоогүй байна. Энэхүү үргэлжилсэн цар тахлын эсрэг улс орнууд эрс тэс, өөр өөр бодлогууд хэрэгжүүлж байна. Түүнчлэн Орос болон Украины тулгамдсан асуудал нь Европ тивд хамгийн ихээр сөргөөр нөлөөлөв.

Судалгааны үр дүнгээс харахад, энэ жилийн тайланд Дани улс тэргүүлсэн бол өнгөрсөн онд 1-рт эрэмбэлэгдэж байсан Швейцар улс 2-рт, Сингапур 3-рт, Швед 4-рт тус тус эрэмбэлэгджээ. Харин Венесуэл, Аргентин болон Монгол улсууд хамгийн бага үнэлгээ авч, өрсөлдөх чадвар хамгийн сул байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-06-30 42.200.6.31

Дэлхийд хэдэн улс байдгийн тэгээд

Avatar

Зочин 2022-06-30 42.200.6.31

2013 оноос уруудсан гэжээ. Цагаан гуай Тэр үед та нар засаг улс орныг удирдах нэрээр самарсан гэдгээ хэлжээ өлөн царайлсан далд орморуудаа. а**с нэрэндээ таарсан новшнууд шүү

Avatar

Зочин 2022-06-30 202.179.26.1

maljidiin oron yamar baihavdee

Avatar

Зочин 2022-06-30 192.82.78.185

Ер нь жил ирэх тусам улам доройтож байгаа нь үнэн хөгжиж байгаа юм огт алга… Залуучууд аль болох л гадаад гарж ажиллаж амьдрах хүсэлтэй байна. Залуу боловсон хүчнээ алдаад Монгол улс аль холдховдээ

Avatar

Зочин 2022-06-30 202.131.227.42

Oo huurhii. busad ulsuud ni ch bas adilhan l Covid, dain geed hetsu baigaashde tegehed bid nar gej 🙁

Avatar

Санаа зовогч 2022-06-30 78.187.120.177

Дажгүй дажгүй. 54 т ороогүй л байна шдээ

Avatar

Зочин 2022-06-30 202.126.89.12

Одоо ч сүүлийн 3 байрнаас ч айхаа больсон доо. Бараг жирийн маньд л нуран унаж бгаа нь ойлгосжтой бхад.

Avatar

deeremchin guilgachidiin ur sad 2022-06-30 103.229.120.153

mongoonuud tsus uzehees uur iom meddegui bogino uhaantai hoid zugiin uhernuud

Avatar

1213 2022-06-30 64.119.26.242

ТЭНГЭР ЛҮҮ ЗААГААД, дайн буруутай

Avatar

эбад 2022-06-30 64.119.26.242

алдчилалыэ үр дүн, элбэгдоржийн байгуулсан ниигэм тусгалаа оллоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж