Оросын заналхийллийн эсрэг Польшид АНУ цэргийн баазаа байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.06.30-нд нийтлэгдсэн

Оросын заналхийллийн эсрэг Польшид АНУ цэргийн баазаа байгуулна

Оросын заналхийллийн эсрэг Польшид АНУ цэргийн баазаа байгуулна

Польш улсад АНУ-ын цэргийн бааз байгуулагдах болсон тухай ерөнхийлөгч Анджей Дуда өчигдөр /2022.06.28/ мэдэгдэв. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, “Энэ бол бидний удаан хүлээсэн мэдээ юм. Бидний аюулгүй байдлыг ихээхэн бэхжүүлж буй үйл явдал боллоо” гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр өглөө Мадридад болсон НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр мөн энэ талаар мэдэгдэл хийсэн. Тэрбээр, “Орос улс Украинд түрэмгийлсний дараа болзошгүй аюул заналхийллээс сэргийлж бид Европ даяар хүчээ зузаатгаж байна. Энэ хүрээнд Польшид шинэ штаб байгуулна” гэж хэлэв.

НАТО-ийн зүүн жигүүрт цэргийн хүчийг нэмэгдүүлэх нь Төв Европын аюулгүй байдалд чухал ач холбогдолтой гэж Польш үзэж байна. Тус улс өөрийн нутаг дэвсгэртээ АНУ-ын цэргийн баазыг байршуулах боломжийг эртнээс эрэлхийлсээр иржээ.

“Боломжгүй мэт байсан зүйл өнөөдөр бодит байдал боллоо. АНУ-ын цэргүүд Польшид байнга байрлах боллоо. Энэ нь Москвад өгч буй дохио юм” гэж тус улсын Гадаад хэргийн дэд сайд Марчин Прзидач жиргэжээ. Тэр байтугай Польш өөрийн нутаг дэвсгэртээ АНУ-ын цөмийн зэвсгийг байршуулахад ч нээлттэй гэж эрх баригч намын дарга Ярослав Качински хэлж байв.

Дайнаас өмнө АНУ-ын арми Польшид 4500 орчим цэргээ байрлуулсан байсан бол одоо байнгын цэргийн бааз байгуулахаар болжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж