Уяач шиг уухилах урагшгүй сэтэртнүүд | News.MN

Уяач шиг уухилах урагшгүй сэтэртнүүд

Уяач шиг уухилах урагшгүй сэтэртнүүд

Уяач шиг уухилах урагшгүй сэтэртнүүд

Хариуцсан асуудлаа мэддэг, хийсэн ажилдаа эзэн болсон төрийн албан тушаалтан тун чиг ховор болжээ. Түмэн асуудал, буман бухимдал болоод байхад түүнд хариулт өгдөг, асуудлыг шийддэг сайд, дарга тун чиг ховор. Аргаа барсан Ерөнхий сайд Дарханы замын бодит байдалтай өөрийн биеэр танилцахаар явж байна. Гэтэл Зам тээврийн сайд нь "Ерөнхий сайдтай газар дээр нь очоод үз" гэх хөгийн үг ордонгийн хонгилоор зугтаж явахдаа унагаах жишээтэй.

Дарханы зам шатахуун, цементийн хомсдолоос болоод зогсоход хүрчээ. Гэтэл хийсэн ажлаа тайлагнаж, хэнээс юунаас болж асуудал үүссэн тухай олон нийтэд танилцуулах ёстой сайд хэг ёог хийсэн шиг, хүний өмнөөс ажиллаад байгаа аятай явна. Ер нь ордонд хамааралтай болсон эрх мэдэлтнүүдийн нийтлэг төрх нь тэр. Улайм цайм хууль бус үйлдэл хийчээд "Хуулийн хяналтын байгууллагаас нь очоод асуу", "Өөрөө олоод үз", "Чи асууж тодруулаарай" гэх тэнэглэлээр түрий барьдаг болов.

Гэтэл Монголд асуудалгүй зүйл алга. Ачаа барааны эргэлтийн гол зам болсон Дарханы зам 2023 оны аравдугаар сард ашиглалтад орно гэх утгагүй тайлбарын цаана хэдэн мянгаар тоологдох иргэдийн амь нас, эрүүл мэнд, ашиг орлого хэцүүдэж байгааг ухамсарлах ухаан сайдад даан ч алга.

Гэтэл шатахууны үнэ дахиад өгсөх тухай бор шувуу нисээд эхэллээ. Хотын түгжрэлийг шийдэхийг хүссэн иргэдийн хариу болгон хотын дарга шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах санал гаргах жишээтэй.

Сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариултгүй сэтэртнүүд уухилан, уцаарлан алхангаа асуудлыг өөрт нь огт хамаагүй аятай тайлбар тавиад удлаа. Үр дүнд нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг улсад авсан хэр нь Дарханы замд хэрэглэх цементгүй болж, үнэ нь өсөх жишээтэй. Гэтэл төрд авсан цементийн үйлдвэрийн захирал нь орон нутагт ялих, шалихгүй тоглоомын талбай бариулаад түүгээрээ түмнээс оноо авах гэж попорч явна. Асуудлаа мэддэг, ажлаа хийдэг хүн Монголын төрд үгүйлэгдэж байна.

Асуудлыг шийддэг бус улам хүндрүүлдэг албан тушаалтнуудаас нь болоод "төр аливаа асуудлыг шийдэх гэхээ больчихвол таарна" гэсэн шүүмж олон нийтэд зонхилох болжээ. Эргэлт, сэргэлтийн бодлого энэ янзаараа цаасан дээр үлдэх нь ээ.

Л.Халиу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-06-30 139.5.216.44

Л.Халиу сэтгүүлч гоё бичжээ. Нам дагаж, б**с долоогчид сэтгэгдэл их бичих юм. Арга ч үгүй биз тэдэнд халтар гөлөгтэйгөө ажил хийх ажил байдаггүй болохоор тэр биз. ХАЛТАР ТОНИЛ!!!

Avatar

Зочин 2022-06-30 192.82.67.157

Хөлсний хөгийн сэтгүүлч минь хөгийн юм битгий бичиж бай гэж зөвлөе.хэрэгтэй хүнд өгөөжтэй гэрэл гэгээтэй юм бич.хэрүүл нэр хүнд унагасан хоролмаатсан юм бичихээ боль.хүн юу хэлэх нь тэр хүнийл асуудал.АН одоо байхгүй болсон.улс орныг сүйрүүлсэн…..

Avatar

Зочин 2022-06-30 202.126.88.167

Uyach huniig ene met ymnuudtai zuirledeg yasan tolgoi geheer iim garchig ugdug bnaa .Zurchiliin huuliar torguulhaar ym bna uyachdiin ner hunded haldaj bna. ymar ih huch hudulmur setgel shingej bas ih erdem shaarddag mundag uhaan shvv mori uyna gedeg bitgii iim uruvdultei baildaa medehgui ymaa bitgii bich bitgii hel

Avatar

Зочин 2022-06-30 59.153.115.16

Чиний урагштай хаана байна, чи гүжир хов жив л чадна. Танай АН улс дампууруулсан. МАН өрийг нь хагаслаад явж байна.

Avatar

Зочин 2022-06-30 139.5.216.190

Covid daraa ni tsement, shathuunii tasaldal geed ene zamd yor shuglejee

Avatar

Зочин 2022-06-30 64.119.27.200

Эрхэм сэтгүүлч ээ ! Уяач энд ямар хамаатай болохоор та ийм марзан гарчиг тавиа вэ ?!

Avatar

Зочин 2022-06-30 64.119.25.182

Халтар ухна минь зайлаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж