"Дизель түлш 700 төгрөг гэж ямар гишүүн донгосоод сууж байдаг юм бэ"

Хуучирсан мэдээ: 2022.06.30-нд нийтлэгдсэн

"Дизель түлш 700 төгрөг гэж ямар гишүүн донгосоод сууж байдаг юм бэ"

"Дизель түлш 700 төгрөг гэж ямар гишүүн донгосоод сууж байдаг юм бэ"

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн П.Пүрэвдорж үг хэллээ. Тэрбээр “Гишүүд тойрогтоо иргэдтэй уулзалт хийгээд ирсэн. Энэ уулзалтад эдийн засаг их сэргэлтийн бодлогоо ярьсан байна лээ. Та нарын уулзалтад дандаа МАН-ын гишүүд ирсэн учраас иргэдийн үг та нарт хүрээгүй. Ховдын Дуут сумын иргэн н.Төртүвшин гэх залуу “Дуут суманд 4000 төгрөгөөр дизелийн түлш зарж байхад зарим гишүүн 700 төгрөг байна гээд донгосоод сууж байх юм. Ямар учиртай ямар гишүүд энд байдаг юм бэ” гэж ярьж байна. Гишүүд хөдөөгөөр явахдаа миний өргөн барьсан хуулийн төслийг мушгиад яриад явсан байх юм” гэлээ.

Эргэн сануулахад, өнгөрөгч долоо хоногт гишүүд тойрогтоо ажиллаж, ҮХНӨ-ийн талаар иргэдийн байр суурийг сонссон. Энэ үеэр Д.Цогтбаатар гишүүн Сүхбаатар дүүрэгт тойрогтоо ажиллаж байхдаа иргэний үнийн өсөлтийн асуултад“атар талх-1200 төгрөг, дизель түлш 700 төгрөгийн үнэтэй” гэсэн хариултыг өгснөөр  олны шүүмжлэлд өртсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж