Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталсан түүхтэй билээ. Энэ жил ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож буй юм. Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойгоор Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярыг гавьяат хуульчаар шагнуулахаар болсон гэх мэдээлэл ч сонсогдож байна. Тэрбээр Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байхдаа "Korean Air" компанийн нисэх онгоцны үйлчлэгчийг биед хүрсэн гэх скандалд нэр холбогдож байлаа. Тодруулбал, тэрбээр ажлын томилолтоор явж байхдаа "Korean Air компанийн нисэх онгоцны үйлчлэгч болох 20 гаруй настай эмэгтэйн биед гарч хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгагдаж, энэ тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр шуугиж байлаа.
БНСУ-ын Хууль шүүхийнхэн энэ хэрэгт түүнийг саатуулан шалгаж, 7 сая вонын (16,310,000 төгрөг) торгууль төлөх шийтгэл ногдуулсан бий. Энэхүү хэргээс болж албан тушаалаасаа буусан ч ажилтайгаа үлдсэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаяр Үндсэн хуулийн 30 жилийн ойгоор энгэрээ цоолох бололтой. Тэрбээр 2016 оноос хойш зургаан жил Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүнээр ажиллаж байгаа юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ