Ц.Элбэгдорж ҮХ-ийн өөрчлөлтөөр байр сууриа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2022.06.30-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж ҮХ-ийн өөрчлөлтөөр байр сууриа илэрхийлэв

Ц.Элбэгдорж ҮХ-ийн өөрчлөлтөөр байр сууриа илэрхийлэв

МАН-ынхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхээр иргэдийн байр суурийг тандаж, сонгогчидтойгоо уулзалт хийсэн. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амараясгалангийн хэлснээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар ард түмний 60 орчим хувь нь дэмжих хандлагатай байна гэж мэдэгдэв.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон улстөрчид байр сууриа илэрхийлж буй. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар өөрийн цахим хуудсаар дамжуулан илэрхийлжээ.

Түүний хувьд “Өөрчлөе гэж ярьдаг Үндсэн хуулийг ардчилсан гэдэг. Тийм биш бол муу хууль. Харин эрх баригчдын хүссэнээр сонгуулийн дүн гардаг болсон нь Монголд тулгарч буй аюул. Сөрөг хүчиндээ 9 суудал, 9, 11 гээд 11. Хоёр сонгууль дараалж. Үүнийг өөрчлөхгүй бол улам ёроол руугаа явна” гэсэн байр сууриа илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж