АН ирэх бямба гаригт ҮБХ-ны гишүүдээ батламжилна

Хуучирсан мэдээ: 2022.06.30-нд нийтлэгдсэн

АН ирэх бямба гаригт ҮБХ-ны гишүүдээ батламжилна

АН-ын XIV их хурал ирэх сарын 2-ны өдөр болно. Тодруулбал, АН Үндсэн дүрмийн шинэчлэлтэй холбогдуулан улс төрийн намын шинэтгэлийг эхлүүлж, бүх шатны намын шинэчлэл, хүний нөөцийн эргэлтийг дотоод сонгуулиараа шийдэн, улс төрийн байр сууриа илэрхийлэх, төр засгийн бодлого шийдвэрийг дүгнэх, засаж залруулахад оролцох оролцоогоо хангасаар ирсэн.
АН-ын эрх барих дээд байгууллага болох Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгуулийг энэ оны тавдугаар сарын 10-ны өдрөөс  29-ний өдөр санал хураалт явагдаж, улмаар зургадугаар сарын 02-ны өдөр Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлаараа Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдсон гишүүддээ “Батламж”-ийг гардуулан олгосноор шинэчлэл, шинэтгэлийн эхлэлийг тавиад байна.
Иймд АН-ын  XIV их хурлаар намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороооны шинээр сонгогдсон гишүүдээ ёслол төгөлдөр батламжлах аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж