Украины тэргүүн хатагтай дайнаас болж нөхрөөсөө холдсон гэв

Хуучирсан мэдээ: 2022.06.30-нд нийтлэгдсэн

Украины тэргүүн хатагтай дайнаас болж нөхрөөсөө холдсон гэв

Украины тэргүүн хатагтай дайнаас болж нөхрөөсөө холдсон гэв

Украины тэргүүн хатагтай Олена Зеленска саяхан "CNN" телевизэд ярилцлага өгчээ. Ярилцлагадаа тэрбээр дайнаас болж нөхөртэйгөө удаан хамт байж чадахгүй, тусдаа байгаагаа ярьсан байна. ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Украинд цохилт өгч дайн эхлүүлснээс хойш Киевийн төрийн тэргүүн Владимир Зеленский гэртээ тогтоогүй гэнэ. Тэрбээр хоёр хүүхэдтэйгээ ч уулзах завгүй байгаа бөгөөд утсаар л ярьдаг аж. Дайн эхэлсэн эхний хоёр сард Олена нөхөртэйгөө огт уулзаж чадаагүй бөгөөд үүнээс хойш ч ховорхон уулзжээ.

Олена дайн дуусахыг, нөхөртэйгөө дахин хамт байж, оройг халуун бүлээрээ өнгөрөөх өдрийг хүлээж байна гэж ярьжээ. Тэд 9-17 насны хоёр хүүхэдтэй бөгөөд тэднийгээ аюулгүй, нууцлагдмал газар байлгаж байгаа аж. Харин Зеленский албан өрөөндөө ажилтнуудынхаа хамт "амьдрах" болжээ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж