“УДШ Үндсэн хуулийн Цэцийн дээр гарч суух нь”

Хуучирсан мэдээ: 2022.06.29-нд нийтлэгдсэн

“УДШ Үндсэн хуулийн Цэцийн дээр гарч суух нь”

“УДШ Үндсэн хуулийн Цэцийн дээр гарч суух нь”

Монгол Улсын Үндсэн хуульд монгол хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж  тусгасан байдаг. 2020 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж уг өөрчлөлттэй холбогдуулан Эрүүгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Эрүүгийн хуульд 200 гаруй гэмт хэргийг зүйлчилсэн байдаг. Эдгээр гэмт хэрэгт холбоотой этгээдүүдийн ял шийтгэлийг оногдуулахтай холбогдуулж хууль хэрэглээний практикт харилцан адилгүй байдлаар хэрэглэгдэж ирсэн байдаг. Нэгэнт 2021 оны зургадугаар сарын 11-ний өдөр Цэцийн дүгнэлт гарсан байхад Дээд шүүхээс дүгнэлтийн эсрэг хэрэг маргааныг шийдвэрлэсэн байдаг. Үүнийг бататгаад 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, Эрүүгийн хуулийн 1.10 зүйлийн хоёр дахь хэсгийг хэрэглэх талаар тайлбар гарсан. Энэ тайлбар нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт зарчмыг зөрчсөн өмнө нь шийдвэрлэсэн Цэцийн дүгнэлтийг дахин сэргээх замаар бий болсон гэж үзээд Үндсэн хуулийг дээдлэх үүднээс энэхүү мэдээллийг гаргаж байна.

Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Б.Баяраа:

-2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа хөөн  хэлэлцэх хугацааг яллагчаар татах хүртэл тоолно гэсэн. Эрүүгийн хэргийг шалгахад тодорхой хэмжээний хугацаатай байдаг. Үүнийг бид хөөн хэлэлцэх хугацаа гэж тайлбарладаг. Хөөн хэлэлцэх хугацаа нь хүний эрхийн хувьд ач холбогдолтой. Учир нь цаг наргүй цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа асуудлууд гардаг. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож болдоггүй. Энэ бол Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан зарчим юм. Гэтэл гэм буруутай нь тогтоодоогүй атал цагдаагийн байгууллагад цагаа бүртгүүлдэг, хуулийн байгууллагын үүдийг сахиж заримдаа цагдан хоригддог энэ байдлыг хязгаарлах зорилгоор хөөн хэлэлцэх хугацааг хуульд хийсэн. Харамсалтай нь, Улсын дээд шүүх хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргүүдийг заавал шүүхээр оруулж ял шийтгэл оногдуулах ийм тайлбар хийлээ. Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчиж Эрүүгийн хуулийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэдэг зарчмынхаа эсрэг тайлбарыг гаргасан. Бид санал нэг хуулийг буруу тайлбарлаж байна гэж үзэж байгаа. Энэ асуудал удвал олон хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал улам хүндэрнэ. Тиймээс энэ асуудлаар яаралтай цэцэд хандаж байна.

 Хуульчдын холбооны өмгөөлөгч Б.Мэргэн:

-Улс төр бүхний дээр гардаг ийм нөхцөлд амьдарч байна. Улстөржилтөөс болоод хууль дээдлэх зарчмыг зөрчиж Үндсэн хуулийг үл тоодог цаашлаад Үндсэн хуульд хүссэн өөрчлөлтөө оруулдаг болох нь. Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л байх ёстой атал Улсын дээд шүүх гараад суучихлаа. Үндсэн хуульд заасан бүх заалтыг зөрчлөө. Үүнд гарц гаргалгаа бий. Тиймээс хандаж байгаа юм. Ингэснээр Цэц өөрийнхөө шийдийг хамгаалж цаашлаад хуулиа дээдлэхгүй бол бүх зүйлийг улс төрөөр шийддэг ийм зүйл рүү орж болохгүй юм.

Г.БҮЖИНЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж