Ардчилсан нам Завханд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам Завханд ажиллаж байна

Ардчилсан Намын баруун бүсийн чуулга уулзалт Завхан аймгийн төв Улиастайд болж байна. Өчигдөр эхэлсэн уулзалт, өнөөдөр үргэлжлээд өндөрлөх аж. Чуулга уулзалтад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат,  Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар оролцож байна. Уулзалтыг  ардчиллын 20 жилийн ой,  Ардчилсан намын “Анхан шатаа сонсох аян”-ы хүрээнд явуулж байгаа гэнэ. 

“Ардчилал 20” чуулга уулзалтад оролцож буй гишүүд УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан Архангай аймгийн Ардчилсан нам, парламентад сонгогдсон гишүүдийн туршлагаас судалж, мэдээлэл солилцож байгаа юм байна.

“Ардчилал 20” баруун бүсийн чуулга уулзалтыг 14-15-ны өдрүүдэд Архангай аймгийн Их тамир сумын Тамирын голын хөндийд анх зохион байгуулсан бөгөөд Улиастайн уулзалт бүсчилсэн дөрвөн чуулга уулзалтын хоёрдахь нь болж байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж