Англид инфляцийн түвшин 9.1 хувьд хүрч, хүнсний үнэ нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.29-нд нийтлэгдсэн

Англид инфляцийн түвшин 9.1 хувьд хүрч, хүнсний үнэ нэмэгдэж байна

Англид инфляцийн түвшин 9.1 хувьд хүрч, хүнсний үнэ нэмэгдэж байна

Англид инфляци 9.1хувьд хүрсэн нь сүүлийн 40 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болов. Украины дайны улмаас түлш, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээр өрхийн төсөвт дарамт үүсчээ. Түүнчлэн газрын тос, байгалийн хийн үнэ өндөр хэвээр байгаа нь инфляци өсөхөд нөлөөлсөн байна.

Английн Төв банкны ерөнхийлөгч дэлхийд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь “хамгийн санаа зовоосон асуудал юм” гэж дурджээ. Англид өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн эрчим хүчний үнийг огцом нэмэгдүүлснээр байгалийн хийн дундаж үнэ жилийн өмнөх үетэй харьцуулахад 53.5 хувиар, цахилгааны дундаж үнэ 95.5 хувиар тус тус өсчээ.

Харин 2022 оны зургадугаар сард шатахууны дундаж үнэ 186.5 пенни хүрч, түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт болов. Английн Төв банкнаас инфляци ойрын хэдэн сарын дотор 11 хувьд хүрч болзошгүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж