Хуримтлалтай Монгол аяны 1 өрөө байрны эзэн наадмын өмнө тодорно

Хуучирсан мэдээ: 2022.06.29-нд нийтлэгдсэн

Хуримтлалтай Монгол аяны 1 өрөө байрны эзэн наадмын өмнө тодорно

Жил бүр Худалдаа, хөгжлийн банкнаас зохион байгуулдаг Байртай, хадгаламжтай “Хуримтлалтай Монгол” аян дуусахад ердөө хоёр хоног үлдээд байна.  Энэ удаагийн аян маань 2022.03.01-ний өдрөөс эхэлсэн ба өнөөдрийг хүртэлх хугацаанд хуримтлалаа нэмэгдүүлсэн азтай, одтой 75 харилцагчийнхаа хадгаламжийг нь 500,000₮ – 2,000,000₮ – р урамшуулаад байна.

Хуримтлалтай Монгол 2021 аяны хүрээнд супер хонжворын эзэн маань байрныхаа түлхүүрийг хүлээн авч гал голомтоо бадраасан. Тэгвэл энэхүү аян маань дахин нэг иргэний гал голомтыг тун удахгүй бадраах гэж байна. Харилцагчид 2022.03.01 – 2022.06.30-ны хооронд 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжиндаа орлого нэмсэн 100,000₮ тутамд цуглуулсан бүх эрхээрээ байрны урамшуулалд хамрагдах юм. Супер урамшуулал 1 өрөө байрны эзнийг Үндэсний их баяр наадмын өмнө буюу 7-р сарын 9-ний өдөр 18:30 цагаас БОЛОВСРОЛ ТВ-р шууд тодруулна.

Зөвхөн супер урамшууллын эзэн тодроод зогсохгүй энэ 6 сарын азтай 25 харилцагч ч бас тодрох юм. Учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалан хуримтлалаа үүсгэж 1 өрөө байрны эзэн болох алтан боломжийг бүү алдаарай.

6 сарын 30-ны өдрөөс өмнө өөрт ойр байрлах ХХБ-ны салбар, тооцооны төвд хандан хадгаламжаа нээлгээрэй. ХХБ-ны харилцагчид маань TDB Online апплекэйшнээр дамжуулан хуримтлалаа үүсгэх боломжтой.

Урамшууллын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авч болохоос гадна урамшууллын эрхээ ЭНД дарж шалгах боломжтой.

Хуримтлалтай Монголыг Бүтээцгээе

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж