“Чингис хаан” нисэх буудал руу явах автобусны үнийг бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.29-нд нийтлэгдсэн

“Чингис хаан” нисэх буудал руу явах автобусны үнийг бууруулжээ

“Чингис хаан” нисэх буудал руу явах автобусны үнийг бууруулжээ

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг  хүргэх зорилгоор зургадугаар сарын 24-нөөс автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж эхлээд байгаа билээ. Ингэхдээ автобусны тасалбар 20 мянган төгрөг байхаар тогтоосон нь иргэдийн шүүмжлэлтэй тулгарсан юм. Тэгвэл нисэх буудал руу явах автобусны тасалбарын үнийг буулгаж, чиглэлийг нь өөрчилсөн байна. Тасалбарын үнэ том хүн 10 мянга, хүүхэд 5 мянган төгрөг болж буурсан аж.

Цагийн хуваарь:

Нэгдүгээр маршрут: Баруун 4 замаас өглөө 05:00, 06:00, 10:10, цагт өдөр 11:10, 15:40, 16:40,  цагт орой 20:50, 21:50 цагуудаас тус тус хөдөлнө.

Хоёрдугаар маршрут: Драгон төв /5 шараас/ өглөө 06:20 цагт, өдөр 12:20 цагт , орой 18:20 цагуудаас тус тус хөдөлнө.

Харин “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу өглөө  07:10, 08:10 цагт, өдөр 12:20, 13:20 цагт, орой 17:50, 18:50 цагт болон  шөнө 23:00, 00:00 цагуудаас тус тус хөдлөх юм.

Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан  аж. Автобус нэг талдаа 1 цаг 20 минутаас 1 цаг 40 минут зарцуулна гэж тооцоолж зорчих хэрэгтэй гэдгийг албаныхан онцоллоо.

Г.БҮЖИНЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж