ЖДҮ-ийн зээлийн ашиглалтад шалгалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

ЖДҮ-ийн зээлийн ашиглалтад шалгалт хийнэ

Ажлын байрыг нэмэгдүүлэх зорилго дор Монгол Улсын Засгийн газраас энэ жил 30 тэрбум төгрөг төсөвлөн, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор зээл олгосон юм. Ингэхдээ аймгуудад нийт 10.5 тэрбум төгрөг төсөвлөж, нэг аймагт 500 сая төгрөг хуваарилсан байна. Ингэснээр орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийнханд хандан төсөл бичиж, шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд зээл авах эрх үүсэн арилжааны банкуудаар дамжуулж зээлээ авдаг. Гэсэн ч явцын дунд зээлээ зориулалт бусаар ашигласан зөрчил дутагдал багагүй гарсан байна. Тиймээс Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих газраас энэ сарын 25-наас ирэх сарын 15-ныг хүртэлх хугацаанд зээлдэгчид зээлээ зориулалтаар нь ашиглаж байна уу гэдэгт шалгалт хийхээр болжээ. Хэрэв зээлийг зориулалт бусаар зарцуулсан нь батлагдвал тухайн иргэн, аж ахуйн нэгжээс зээлээ буцаан татах юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж