Ипотекийн зээлийн хүүг бууруулна VS бууруулахгүй

Хуучирсан мэдээ: 2022.06.29-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлийн хүүг бууруулна VS бууруулахгүй

Энэ долоо хоногийн VS буландаа Шадар сайд С.Амарсайхан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарын байр суурийг хүргэж байна. Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн сард ипотекийн зээлийн хүүг зургаан хувиас дөрвөн хувь болгон бууруулах боломжтой талаар мэдээлсэн. Тэгвэл Монголбанкны зүгээс ипотекийн зээлийн хүүг зургаан хувиас бууруулах боломж байхгүйг хэлж байна.

Б.Лхагвасүрэн
Монголбанкны Ерөнхийлөгч:

-Монголбанкны статистик тайлан мэдээллээр ипотекийн зээл олгогдоод явж байна. Өнгөрсөн онд Засгийн газрын 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд нэг их наядын зээл олгогдсон. Үүний 700-аад тэрбум нь Монголбанкнаас үлдсэн хувь нь арилжааны банкнаас гарсан. Энэ жилийн хувьд ипотекийн зээлийг үргэлжлүүлж байгаа. Бодлогын хүү өссөн. Өөрөөр хэлбэл зургаан хувь байсан хүү 10 хувь болчихсон. Ипотекийн зээл зургаан хувь буюу хөнгөлөлттэй зээлээр олгогддог. Түүний 40 хувийг арилжааны банкууд гаргах ёстой. Бодлогын хүү өссөн учраас зардал нэлээд өндөр байна.

Төв банкны зүгээс сар болгон 30 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг өгдөг. Цаашдаа ипотекийн зээл Засгийн газрын агентлаг юм уу тодорхой газар шилжин очих байх. Өнөөдрийн хувьд Цар тахлын хуулиар Монголбанк ипотекийн зээлийн эх үүсвэрийг олгоод явж байна. Олон улсын байгууллагууд Монголбанк аль болох төсвийн шинжтэй арга хэмжээнээс татгалзах ёстойг хэлдэг. Гэтэл хууль нь 2022 оны дуустал хэрэгжих учраас энэ хэмжээнд олгогдоно. Дараа жилээс тодорхой хэмжээнд Барилга, хот байгууллалтын яам, Сангийн яамтай ярилцаж яг энэ схемээр нь явуулахаар ярьж байна.

Ер нь зургаан хувийн хүүг доош нь буулгана гэдэг түвэгтэй. Хүүг буулгах тусам зээлийн гаргалт багасна гэсэн үг л дээ. АНУ-д ипотекийн хүү долоон хувьд хүрчихсэн. Бидний хувьд зургаан хувиас доошоо буух орон зайх байхгүй гэж харж байна.

С.Амарсайхан
Шадар сайд:

-Ипотекийн зээлийн найман хувийн хүүг зургаан хувь хүртэл бууруулах, урьдчилгаа төлбөрийг багасгах, эргэн төлөлтийг иргэдийн өөрсдийн сонголтонд түшиглэж хоёроос гурван боломжтой байхаар уян хатан болгох гэх мэтийн асуудлууд байна. Мөн цаашид ипотекийн тогтолцоог илүү ил тод нээлттэй зөв тогтолцоонд оруулах талаар саналууд бэлтгэгдээд ойрын хугацаанд засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Яамдаас санал авахаар явуулсан байгаа. Саналаа ирүүлсний дараа хуралдаанаар оруулж эцсийн байдлаар шийдвэр гарна.

Банкууд зээл зогсоох нөхцөл бүрдэх боломжгүй. Сар болгон Монголбанкнаас 30 тэрбум төгрөгний санхүүжилт гарч байгаа. Түүнээс арилжааны банк болон ипотекийн корпораци хэрхэх асуудлыг анхаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж