25 байгууллагын төрийн мэдлийн хувьцааг нээлттэй худалдана | News.MN

25 байгууллагын төрийн мэдлийн хувьцааг нээлттэй худалдана

25 байгууллагын төрийн мэдлийн хувьцааг нээлттэй худалдана

25 байгууллагын төрийн мэдлийн хувьцааг нээлттэй худалдана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.


Өнөөдрийн хуралдаанаар нийтдээ 42 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Эхний асуудал нь 2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг батлах Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталжээ.

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын зүгээс төрийн өмчит компаниуд олон нийтийн хяналтад оруулах ажлыг эрчимжүүлэх, хөрөнгийн зах зээлийг дэмжихийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Өнөөдрийн шийдвэртэй холбоотойгоор нийт 25 байгууллагын төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах жагсаалтыг баталсан аж. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувь, Монголын цахилгаан холбоо ХХК зэрэг 25 байгууллагын 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй арилжина.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

-Төрийн бүтээмжийн бодлогын хүрээнд төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанийн засаглалыг сайжруулах, менежментийг боловсронгуй болгох, компанийн бүтэц, орон тоог өнөөгийн нөхцөлд нийцүүлэн цомхон, чадварлаг байлгах нь чухал сэдэв болж байна. Үүний хүрээнд Засгийн газар Хэмнэлтийн хуулийг УИХ-аар оруулж баталсан. Бид 2022-2023 онд Монгол Улсын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй 25 компанийн асуудлыг УИХ-д өргөн барьсан. УИХ ч үндсэн чиглэлийг нь баталсан. Үүний дагуу өнөөдөр Засгийн газар эдгээр 25 байгууллагын жагсаалтыг баталлаа. Ингэснээр бид эдгээр аж ахуй нэгжүүдийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлтэтй ХХК болгох асуудлыг яг одоо календарчилсан төлөвлөгөө гарган ажиллах боломж бүрдлээ. Та бүхэндээ компаниудыг танилцуулъя.

  • Монголын хөрөнгийн бирж
  • Монголын цахилгаан холбоо
  • Үндэсний давхар даатгал
  • Мэдээлэл холбооны сүлжээ компани
  • Мэдээлэл технологийн үндэсний парк зэрэг компаниудын 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй, хяналттай болгоно.

Засгийн газрын өнөөдрийн шийдвэр жагсаалтыг батлуулж байгаа. Жагсаалт дээр ямар хугацаанд, яаж, ямар үе шаттай байх вэ гэдгийг батлуулсан. Тэргүүн ээлжинд бид Монголын хөрөнгийн биржийг 2022 оны дөрөвдүгээр улиралдаа багтаан 34 хүртэлх хувийг нь олон нийтийнх болгохоор санал оруулж, дэмжигдлээ.

Мөн 2023 оны нэгдүгээр улиралд багтаан Монголын цахилгаан холбоо, Үндэсний давхар даатгалыг олон нийтийн нээлттэй компани болгохоор боллоо. Бусад компаниудыг ирэх оны дөрөвдүгээр улиралд багтаан олон нийтийн хяналттай компани болгохоор боллоо.

Мөн зарим улсын үйлдвэр, компаниудыг татан буулгах, нийлүүлэх, нэгтгэх процессыг эхлүүллээ. Энэ удаад бид “Монгол ус” төрийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах асуудлыг Засгийн газраар оруулж, шийдвэрлүүллээ.

Өөрөөр хэлбэл, “Монгол ус” төрийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газар өнөөдөр татан буугдана. Учир нь усны асуудлыг эрхлэх агентлаг байгуулагдсан. Тиймээс чиг үүргийг давхардал үүслээ гэж үзэж байгаа.

Мөн “Цагаан шонхор” төрийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газрыг “Бөртэ” төрийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газартай нэгтгэн өөрчлөхийг Засгийн газраар шийдвэрлэлээ. “Цагаан шонхор” үйлдвэрийн газар нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа тухайн салбарын ажиллагсдын хувцас, хэрэглэлийг хийх зориулттай компани.

Харин “Бөртэ” нь мөн адил үйл ажиллагаатай ч харьяалал нь Батлан хамгааллын яам. Цаашдаа бид төрийн харьяанд ажилладаг адил төстэй компаниудыг нэгтгэн зохион байгуулна.

Мөн Буянт-Ухаа спортын ордоныг Хятадын буцалтгүй тусламжтайгаар 30 орчим тэрбум төгрөгийн засварын ажил хийж байгаа. Энэ ажил дуусмагц  тус ордоныг “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилалтын төв” төрийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газартай нэгтгэх нь зүйтэй гэж үзсэн. Спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гурван төстэй газрыг нэгтгэж байна. Чиг үүргийн давхардлагыг арилган менежментийн зөв тогтолцоог бий болгох ач холбогдолтой гэж үзэж байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тэмдэглэл гаргаж байгаа. Энэ дээр доорх дурдсан компаниудын үйл ажиллагааг өөрчлөх, татан буулгах эсэх асуудлыг яаралтай судлаж, наймдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанаар дахин танилцуулж, шийдвэрлэхийг чиглэл болгосон.

Тухайлбал, “Эрчим хүчний хөгжлийн төв”, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв”, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” зэргийг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал компани болгох талаар холбогдох байгууллагын дарга нарт чиглэл болгосон.

Мөн “Геологийн судалгааны төв”, “Үндэсний геологийн алба”-тай нэгтгэх асуудлыг судалж, шийдвэрлэх чиглэл гарсан. “Радио телевизийн үндэсний сүлжээ”, “Уур амьсгалын судалгаа, хамтын ажиллагааны төв”, “Аялал жуулчлалын хөгжлийн төв”, “Монгол-Кувейтын байгаль хамгаалах газар” болон “Хөдөө аж ахуйн бирж”, “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт ХХК” зэргийн бүтцийн өөрчлөлтийг яаж зөв хийх вэ гэдэг саналыг бэлтгэн ойрын хугацаанд шийдвэрлэхийг Засгийн газар хуралдаанаас гаргалаа.

Хөрөнгийн биржийн дарга Х.Алтай:

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар чухал шийдвэр гарлаа. Нийтдээ 25 байгууллагыг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтийн болгох энэ асуудлыг Засгийн газраар шийдвэрлэлээ. Нэн тэргүүнд нь хөрөнгийн биржийн өөрийнх нь 34 хүртэлх хувийг олон нийтийн хяналтад оруулах, хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтийн эзэмшилд шилжүүлнэ гэх асуудал шийдэгдлээ. Сүүлийн хэдэн жилд Монголд хөрөнгийн зах зээл ихээхэн хөгжлөө. Тухайлбал, 2021 онд Монголын хөрөнгийн зах зээл, бирж дэлхийд тэргүүлсэн. Үүнийгээ ч дагаад Монголын хөрөнгий зах зээл дээр олон компани шинээр гарч ирсэн. Түүнчлэн төрөөс маш чухал бодлого гаргасны дотор “Шинэ сэргэлтйн бодлого”, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр Монголын томоохон аж ахуй нэгжүүд болох арилжааны банкууд тэр дотроо “системийн” гэгдэх таван банк дараа жилийн зургадугаар сарын 30-наас өмнө олон нийтийн хяналтад шилжинэ. Тиймээс энэ бүх процесс хөрөнгийн биржээр дамжиж хийгдэнэ.

Хөрөнгийн зах зээл өөрөө олон нийтийнх болох нь энэхүү шинэчлэлийг амжилттай явуулах платформ болж байгаа юм. Олон улсын жишгийг харахад хөрөнгийн бирж нь өөрөө олон нийтийн хяналтад байдаг. Энэ жишгээр манайх хөгжих боломжтой боллоо. Ингэснээр хөрөнгийн бирж орлогоо нэмэх, зах зээлийн оролцогсдын оролцоог хангах чухал нөхцлүүд бүрдэнэ. Цааш цаашдаа ч төрийн өмчит компаниуд биржээр дамжин олон нийтийнх болох, өсөлт өгөөжийг нь хүртэх эхлэл болж байна.

-Шалгаруулалт хэрхэн явагдах вэ? Энгийн иргэд хувь хүртэх боломжтой юу?

-Хөрөнгийн зах зээл өөрөө тунгалаг талбар. Ямар ч хүн үнэт цаасны компаниар дамжуулан арилжаанд орох боломжтой. Хуульд зааснаар нэг этгээд болон түүний харилцан хамааралтай этгээдүүд 5-аас илүү хувийг эзэмшиж болохгүй гэх заалт бий. Түүнчлэн ямар ч иргэн өөрийн сонирхсон төрийн өмчит компани, банкийг олон нийтийнх болоход нь хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авах боломжтой . Олон улсад олон нийтэд шилжих нь өмчийг хамгийн шударгаар хуваарилах механизм гэж үздэг.

-Олон нийтийнх болох 25 компанийн өр шир нь ямар байдаг вэ?

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

Эдгээр компаниудын өр шир харьцангуй гайгүй. Тухайлбал, Монголын хөрөнгийн бирж 2021 онд 5 гаруй тэрбум төгрөгийн орлоготой ажилласан. Ашиг нь 3 орчим тэрбум төгрөг. Одоогийн байдлаар 50 гаруй ажиллагсадтай. Монголын цахилгаан холбоо 800 гаруй ажилчинтай. Тодорхой хэмжээний орлого олдог. Мэдээлэл холбооны сүлжээ компанийн салбарууд 1400 орчим ажилчинтай. Үндэсний хэмжээний бүтэцтэй. Нийт жилийн орлого нь 50 гаруй тэрбум төгрөг. Хамгийн гол нь бид 34 хүртэлх хувийг нь нээлттэй, олон нийтийн хяналттай болгъё гэж байна. Ингэснээр компанийн засаглал нь сайжрах давуу талтай.

Саяхан Засгийн газраас төрийн болоод төрийн өмчийн оролцоотой компаниудын тухай хуулийг УИХ дэмжих эсэх нь хэлэлцэгдээд дэмжигдсэн. Энэ хууль батлагдсанаар улсын үйлдвэрийн газар гэдэг статус байхгүй болно. Цаашдаа төрийн болоод төрийн өмчийн оролцоотой компаниудыг байгуулах үндэслэл, журмыг хуульчилж нарийн зохицуулалттай болж байгаа юм. Цаашдаа улсын үйлдвэрийн газар гэдэг статус байхгүй болж ХХК эсвэл ХК болно.

Өөр нэг асуудал нь, Монгол Улс олон улсын байгууллагуудын гэрээ, дүрмүүдийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Тухайбал, компанийн засаглалыг хэрэгжүүлэх олон улсын зөвлөмж Монголд ялангуяа төрийн оролцоотой компаниудын засаглалд алдагдсан учир Засгийн газар үүн дээр анхаарах зүйтэй гэсэн зөвлөмж бий. Товчхондоо, олон улсад хэрэгжиж буй компанийн засаглалын хэм хэмжээ, норм руу Монгол Улс шилжиж байна. Сая Х.Алтай даргын хэлснээр Банкны тухайн хууль хэлэлцэгдэж байхтай холбогдуулан Төрийн  болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тухайлбал, хувьцааны төвлөрлийг хэт бий болгох  болохгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Тав болон түүнээс дээш хувийг нэг оролцогчид санал болгохгүй гэх зарчмыг барьж байгаа. Ер нь энэ процесс хамгийн багадаа зургаан сар орчим болно. Техник ажил ихтэй. Засгийн газрын хэмжээнд шийдвэр гаргана гэдэг нь чухал ач холбогдолтой.

-Хөгжлийн банкны их өрөн дээр төрийн өмчит компаниудын өр гуравны нэгийг нь бүрлүүлж байна гэсэн үг. Өр барагдуулах ямар шийдвэр гаргасан бэ?

-Хөгжлийн банкны тодорхой хэсгийг төрийн болон төрийн өмчит компаниудын авсан зээл эзэлж байгаа гэх асуудал яригдаж байгаа. Авсан эзэн, зээлийн хэмжээ нь тодорхой. Тиймээс өмнөөс нь төр төлнө гэдэг нь байж болохгүй. Тухайн зээл авсан хуулийн этгээд төлж барагдуулах процесс явагдана. Гэхдээ арга зам нь өөр асуудал. Жишээлбэл, төрийн орон сууцны корпораци гурван удаа хөгжлийн банкнаас зээл авсан. Тухайн үед зээлээ төлөх боломж байсан ч тухайн үеийн удирдлагын хариуцлагагүй үйл ажиллагаа байсан. Үүнийг тодорхой түвшинд хууль хяналтынхан шалгаж байгаа. Энэ шийдвэр нэг талдаа гарахыг харах ёстой. Гэхдээ зарим шийдвэрийг Засгийн газрын түвшинд гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, нэмэлт хувьцаа ч гаргах асуудал хөндөгдөж байна. Зээл авсан төрийн өмчит компаниуд өөрсдийн үйл ажиллагаагаар зээлээ төлөх учиртай.

-Машинуудыг хөдөө орон нутаг руу шилжүүлнэ, дуудлага худалдаанд оруулна гэж ярьсан. Энэ талаар ?

-Өнөөдрийн хуралдаанаар энэ асуудал мөн танилцуулагдаж байгаа. Түр журам гаргаад ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 200 гаруй машиныг Засгийн газар авто бааз дээрээ төвлөрүүлсэн. Авто баазын ачаалал ихэдсэн учир хил хамгаалах ерөнхий газар болон бусад агуулга, хашаатай, харуул хамгаалалттай газрууд руу машинаа төвлөрүүлэхээр ажиллаж байна. Төр өөрөө машинтай байна гэдэг хуучинсаг сэтгэлгээнээсээ салъя л гэж байгаа. Төр шаардлагатай гэвэл аппликейшнээр дууддаг үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.Сая энэ сарын 23-нд нээлттэй тендер шалгаруулаад яг энэ аппликейшныг хийх хувийн хэвшил тодорсон. Хөгжүүлэлт нь эхэлсэн. Америк, Хятадад энэ чиглэлийн хувийн хэвшлүүд нь амжилттай явж байна. Тиймээс бид энэ систем рүү шилжье, хандлагаа өөрчлье л гэж байгаа. Хуучин тогтоолоор зохицуулах гэж үздэг байлаа. Одоо бол хуульчилж байна.

-Энэ хувьчлалын хүрээнд хичнээн их наядын санхүүгийн үүсвэр хөрөнгийн бирж рүү орох вэ?

Ерөнхийдөө нарийн тооцоо судалгаа хийх хэрэгтэй. Таван хувиас хэтрүүлэхгүй гэсэн учир энэ дээр тооцоо судалгаатай хандана.

-“Хөтөлийн цемент шоохойн үйлдвэр” яагаад зогсонги байдалтай байна вэ?

-Монгол Улсын төр тухайн үйлдвэрийг төрд буцаан авснаас хойш хоёр сар орчим хугацаа үлдлээ. Бид ерөнхийдөө 1981, 1984 оны үеийн л хөрөнгө оруулалттай, техник технологитой үйлдвэрийг хүлээн авсан. Энэ үйлдвэрийг хувьчилсан гэх компани нь төрд авах хүртэлх хугацаанд энэ үйлдвэрт шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаагүй юм байна лээ. Хуучин техник, тоног төхөөрөмжөөр явж ирсэн. Өнөөдөр угтаа суурилагдсан тоног төхөөрөмжөөрөө 1 сая хүртэлх тонн хуурай аргаар цемент үйлдвэрлэх боломжтой гэж байгаа ч амьдрал дээрээ хэзээ ч 1 сая тонныг үйлдвэрлэж байгаагүй. Хамгийн оргил үедээ жил 400 гаруй мянган тонныг л үйлдвэрлэж байсан. Төр хүлээж авснаас хойш 200 гаруй мянган тонныг зах зээлд нийлүүлээд байна. Өөрсдийн хүчээр хуучирсан техник технологи дээр засварын ажлыг хийж байгаа. Одоогийн байдлаар дөрвөн термийн хоёр нь ажиллаж байна. Ирэх долоо хоногт гурав дахь термийг ажиллуулахаар ажиллаж байна. Үнэндээ шинээр техник технологийн шинэчлэл хийхгүй бол гал алдах эрсдэлтэй юү гэвэл эрсдэлтэй байгаа. Ийм л үйлдвэрийг бидэнд хүлээлгэн өгсөн. Бид Дарханы болон бусад замын бүтээн байгуулалт дээр цемент нийлүүлэхээр оролцож байгаа. Өнөөдрийн байдлаар нийт гаргасан цементийн 40 орчим хувийг нь Дархан, Өвөрхангай, Шарын голын автозамд нийлүүлж байгаа. Проблем байгаа гэвэл байгаа. Өнөөдөр үйлдвэр хэвийн ажиллаж байгаа. Хэвлэлийнхэнд мэдээллийг газар дээрээс нь сурвалжлах боломжийг олгоно.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд сум дундын ойн ангиудыг тодорхой алслагдсан байршил, хүчин чадлаас нь хамаарч хуваарилалт хийж байна. Засгийн газраас Өмнөговь аймгийн Даланзадгад сумд байрлах ойн дундын ангийг хоёр хуваах шийдвэр гаргалаа.

Үүнээс гадна ойн хөнөөлт шавжтай холбоотой асуудал үүссэн. Өнөөдрийн тооцооллоор нийтдээ 737 мянган га талбай дээр хөнөөлт шавж тархсан гэх судалгаа гарсан байна. Хөвсгөл аймагт хамгийн их тархацтай байна. 327,489 га газар дээр хөнөөлт шавжийн голомт тус аймагт үүсчээ. 2021 оны тооцооллоор 291 мянган га газар дээр байжээ. Гэтэл энэ жил 737 орчим мянган га газар болж тэлжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нөөц  хөрөнгөөс 2 тэрбум орчим төгрөгийг яаралтай батлуулж, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд зарцуулахаар боллоо.

Монголд өнөөдөр хоёр зүйлийн эрвээхий нийтдээ 737 орчим мянган га газар дээр голомт үүсгэснийг тогтоолоо. 2022 оны улсын төсөв дээр манай яамд нийтдээ 650 сая төгрөгийг төсөвлөсөн. Энэ мөнгөөр өнгөрсөн хугацаанд Булган аймаг, Улаанбаатар хот, Хөвсгөл аймгийн тодорхой хэсгүүд, Архангай аймаг гэх мэт тодорхой хэмжээгээр хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийж дуусгасан.

-Наадмын нээлт, хаалтыг хичнээн гадаад хүн үзэхээр бүртгүүлсэн бэ?

-Нийслэл дээр билет худалдаалтын үйл ажиллагаа явагдаж байгаа. Өдөртөө дунджаар 1500 орчим жуулчин Монголд ирж байгаа гэх тооцоолол байна. Зөвхөн нисэх онгоцоор гэж ойлгож болохгүй. ОХУ-ын талаас автомашинтай нэвтэрч байгаа. Нийслэл билетийг хариуцаж байгаа учир бид хамтарч жуулчдыг тусгай хаалгаар оруулах, ая тухтай байдлыг нь хангах дээр анхаарахыг шаардаж байгаа.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

-Дарханы зам болон Чингис хаан нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын талаарх асуудлууд хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ. Иргэдтэй харилцах 11-11 төвд тавдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 20-ны хооронд 32880 иргэн хандсанаас 12583 иргэний санал хүсэлтийг системд бүртгэн холбогдох төрийн байгууллагууд руу шилжүүллээ. Үүнээс 10053 иргэний санал хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн 79.9 хувийн гүйцэтгэлтэй байгааг 11-11 төвөөс мэдээллээ. Тайлант хугацаанд иргэдийн санал хүсэлтийг хамгийн их авсан 10 байгууллагыг харуулж байна. Үүнд, нийслэлийн засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн яам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байна. Хуульд заасан хугацаанаас хэтрүүлсэн 637 буюу 6.3 хувийн үзүүлэлттэй шийдвэрлэлтийн явц ийм байна. Засгийн газраас шуурхай шийдвэрлэхийг үүрэг даалгавар болгохоор хүлээгдэж байна. Нийт шийдвэрлэлтүүдийг хугацаагаар нь авч үзвэл 3-5 хоногт 47.3 хувь нь, 6-10 хоногт 18.6 хувь нь шийдвэрлэгдэж байна. Дарханы замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Ерөнхий сайд энэ долоо хоногт танилцахаар төлөвлөж байна. Өнөөдөр зам тээврийн хөгжлийн яамнаас оруулсан танилцуулгыг товч танилцуулъя. Ажлын хэрэгжилт таван багц бий. Нэгдүгээр багцийн ажлын гүйцэтгэл 96.6 хувьтай, хоёрдугаар багц 41.3 хувь, гуравдугаар багц 98 хувь, дөрөвдүгээр багц 27 хувь, тавдугаар багц 99 хувийн гүйцэтгэлтэй тус тус байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-06-29 66.181.184.17

АЛТАНХУЯГИЙН ҮЕД Л ОЛОН ХҮНИЙГ ХООЛЛОХ ГЭЖ ТАМГАНЫ УРАЛДААН ЗАРЛАСАН ЯМАРЧ ЧАДАВХИГҮЙ ХҮМҮҮСЭЭР ТӨР БАРИУЛАХ ИЙМ Л ХОР ХӨНӨӨЛТӨЙ АНЫ ХИЙСЭН ДАВХАРДСАН ОЛОН ОРОН ТООГ ЦӨӨЛЖ БАЙГАА НЬ МАШ САЙН БАЙНА

Avatar

Зочин 2022-06-29 213.87.149.129

!!!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

Зочин 2022-06-29 1.230.76.219

Ардчилсан нам бидний хөрөнгийг хувьчлал нэрээр хувааж авчаад бид нарт юу ч өгөөгүй. Буцааж хурааж аваач ээ . Зүгээр сууж мөнгөтэй болъёо

Avatar

ХАХАХА 2022-06-29 103.229.120.28

БҮГДИЙГ ЗАР ЭС БӨГӨӨС НААД ӨРӨНД БАРИГДАЖ ӨТӨНД ИДЭГДСЭН ХОГООР ХҮН ЮУГАА ХИЙХ ЮМ

Avatar

Зочин 2022-06-29 209.126.88.223

Хувьд өгсөн болоод буцаагаад элдэв шалтаг олоод хурааж авна. Хаха
51 хувийг нь хэн нэг нь дангаар эзэмшиж байгаа хувьцаа авах нь Монголын нөхцөлд усан тэнэг хүний хийх ажил. Хэрэв та эрх мэдэлтэн эсвэл түүний хамсаатан тавиур нь биш бол!!!

Avatar

Зочин 2022-06-29 103.239.57.180

Төрийн өмчийн компаниудаа хувьчлахгүй хувийнхнаар хөрөнгө оруулж идэхнэ л дээ.

Avatar

c 2022-06-29 172.58.59.76

opon opondo

Avatar

ХАХАХА 2022-06-29 103.229.120.28

ТОНИЛ ЦААШАА х****л ИДМЭР МИНЬ

Avatar

nosicktz¥ 2022-06-29 172.58.59.76

CDRBAiNG

Avatar

nadoeli,bopyet,destroets? 2022-06-29 172.58.59.76

a/b ntspz?!

Avatar

yrbagchdaar,ylcuun yum abaxgyi byr musun garch yzej4 jil xng 2022-06-29 172.58.59.76

opon opondoo

Avatar

tes esergy yaj, gyilagchni tarxi,setgets,guilagchniic xulnuus salx 2022-06-29 172.58.59.76

KTO TEBE PRINIMAET,CJ

Avatar

gadni xylgaichdin,operation?! ene zasaglal ayultai.ylcuun 2022-06-29 172.58.59.76

setgets setgexyi uur,kapitalizmin guilagchindaan.
Buejsen chutgur +ubchtunii boxirtoi bainga xolij,xolboj!
gadni gyilagchin xeni yumiig abax geed baigaa yum.yaltai shy.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж