Наадмын тасалбар сүүдрэвчтэй нь 52,500 төгрөгөөр зарагдана

Хуучирсан мэдээ: 2022.06.29-нд нийтлэгдсэн

Наадмын тасалбар сүүдрэвчтэй нь 52,500 төгрөгөөр зарагдана

Наадмын тасалбар сүүдрэвчтэй нь 52,500 төгрөгөөр зарагдана

Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс анх удаа цахимаар борлуулахаар болсон. Тодруулбал, www.enaadam.mn цахим сайтаар долдугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэх юм.

Тасалбар үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52,500, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.

Иргэд https://www.enaadam.mn/ цахим сайтад нэвтэрч утасны дугаараа оруулан баталгаажуулах код авч, хувийн мэдээллээ оруулан бүртгүүлж, Qpay болон Social pay ашиглан төлбөрөө төлснөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар, мөн автомашины Г, М зөвшөөрөл захиалах боломжтой. Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой.

Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болох юм байна.

ТАСАЛБАР ЗАХИАЛАХ ЗААВАР:

Тасалбар, зогсоолын зөвшөөрлийн тоо цөөн, худалдан авах хүсэлтэй хүний тоо их байдаг тул заавар мэдээллийг хүргэе.

  • Үндэсний их баяр наадмын тасалбар захиалга 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 11:00 цагт  https://www.enaadam.mn/  сайт дээр эхэлнэ.
  • Ухаалаг утас, вэб сайт ашиглан цахимаар тасалбар захиалах боломжгүй байгаа бол танд туслах боломжтой хүмүүст эртнээс хандахыг сануулъя.
  • www.enaadam.mn вэбсайт руу захиалга хийхээс аль болох өмнө нэвтрэн орж, урьдчилан бүртгэлээ үүсгэсэн байх.
  • Захиалах тасалбар, авто зогсоолын зөвшөөрлийн тоо хязгаартай. Нэг хүн 2 тасалбар, 5 зогсоолын зөвшөөрөл захиалах боломжтой.
  • Захиалах суудлаа сонгож сагсандаа хийсэн бол 10 минутын дотор төлбөрөө төлж баталгаажуулах ёстой бөгөөд 10 минут өнгөрвөл захиалга автоматаар цуцлагдах болно. (Дээрх тохиолдолд та захиалгыг дахин эхнээс нь эхлүүлэх боломжтой ч таны өмнө захиалах гэж байсан суудлыг тухайн суудал идэвхтэй болмогц өөр хүн захиалан авах боломжтой болохыг анхаарна уу.)
  • Төлбөр төлөх боломжуудыг аль болох хамгийн төвөггүй байлгахаар Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг байршуулсан.
  • Үнийн хувьд сүүдрэвчтэй суудлууд 52,500, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөгийн сонголттой. Энэ нь хоёр өдрийн буюу долдугаар сарын 11-ний нээлт эхлэхээс 12-ны хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.
  • Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болно.

Захиалга баталгаажихгүй байх хэд хэдэн шалтгаан бий.

  • Таны төлбөр амжилттай болоогүй буюу банкны гүйлгээ, дансны үлдэгдэл, интернэтийн тасалдал зэргээс шалтгаалан төлбөрийн гүйцэтгэл дээр саатал үүсэх.
  • Захиалга баталгаажуулах хугацаа өнгөрсөн.
  • Төлбөрөө дутуу төлсөн.

Тиймээс “Таны төлбөр амжилттай төлөгдлөө” гэсэн төлөвийг төгсгөлд нь гарч ирж байгаа эсэхийг заавал шалгах шаардлагатайг сануулъя.

Сануулахад, Үндэсний их баяр наадмын тасалбар борлуулах хугацаанд eNaadam.mn сайтын хандалт өндөр байх, хэт ачааллын улмаас системийн алдаа гарах, хэсэг хугацааны хүлээгдэл үүсэх зэрэг эрсдэл бийг үгүйсгэхгүй тул та аль болох тасалбар захиалах заавар, зөвлөгөөг дагаж, захиалга баталгаажсан эсэх төлөвөө шалгаж, захиалгаа бүрэн дуусгахыг зөвлөж байна.

Г.БҮЖИНЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж