Их Британи ээлжит зэвсгийн тусламжаа Тайваньд үзүүлэх хэрэгтэй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Лиз Трасс хэллээ. Тэрбээр энэхүү гэнэтийн мэдэгдлийг өчигдөр /2022.06.28/ парламентын хуралдааны үеэр хийв.
Их Британи, Тайванийн хооронд одоогоор батлан хамгаалах болон ямар нэгэн дипломат харилцаа байхгүй. Гагцхүү улс орнуудын хооронд энх тайвныг тогтоох үзлийг Их Британи баримталж буй аж.
“Украины дайнаас өмнө л нөхцөл байдал ойлгомжтой байсан. Илүү муу зүйл болохгүй байлгүй дээ гэж найдсаар хэтэрхий оройттол нь хүлээх хандлагатай байх юм. Бид эртнээс л илүү их зүйлийг хийж, Украинд зэвсэг нийлүүлэх ёстой байсан. Тайванийн асуудал дээр бид Украинаас сургамж авах хэрэгтэй. Зэвсэг хэрэгсэл илгээлээ гэхэд хэдэн сарын сургалт шаардагддаг учир аль болох эрт илгээх тусмаа сайн” гэж Лиз Трасс хэлжээ.
Хятад улсын хувьд 2000 гаруй байлдааны онгоцтой. Байлдааны хөлөг онгоцны тоогоороо ч АНУ-аас илүү. Тэгэхээр Их Британи цэргийн хүчийг хэрхэн тэнцвэржүүлэх нь тодорхойгүй байна. Их Британийн парламентаас энэ оны эхэнд нийтэлсэн тайланг үзвэл, Тайваньчуудад үнэтэй тоног төхөөрөмж өгөх нь бүү хэл өөрсдөө засгийн газрын хүсэл шаардлагыг бүрэн биелүүлж чадахгүй байна гэжээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ