Монгол Улсын гадаад өрийн хэмжээ хөгжиж буй орнуудын үзүүлэлтээс 2-3 дахин их байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр мэдээлсэн. Урсгал тэнцлийн алдагдал сүүлийн 10 жилийн дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 19.5 хувьтай тэнцсэн нь гадаад өр нэмэгдэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болжээ.
Засгийн газрын зээлийн ашиглалтыг авч үзвэл, 40 орчим хувийг барилгын салбарт, 26 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад, 14 орчим хувийг үйл ажиллагааны зардалд, 13 орчим хувийг зөвлөх үйлчилгээнд тус тус зарцуулсан байна.
Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Юн Сок Хёнг өчигдөр болсон "Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим" хэлэлцүүлэг дээр “Монгол Улсын эдийн засаг гадаад орчинд өрнөж буй “шок”-уудад маш өртөмтгий, эмзэг байгаа учраас цаашид төсвийн бодлогыг сайжруулж, зарцуулалтаа танах хэрэгтэй. Төсвийн дэмжлэгийг зөвхөн дэмжлэг авах шаардлагатай, зорилтот бүлгийн иргэдэд олгох нь зүйтэй" гэж онцолсон. Тус сан Монгол Улсын эдийн засаг 7 хувиар өснө гэж тооцоолсноо нэг хувь болгож бууруулсан билээ.
Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Кармен Рейнхарт “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа “Бага орлоготой орнуудын хувьд өрийн эрсдэл, өрийн хямралд орох нь таамаг төдий биш болохыг анхааруулж, өрийг бууруулах шийдвэртэй арга хэмжээгээр өрийн хямралыг шийдвэрлэх хэрэгтэйг тодотгожээ.
Монгол Улсын эдийн засаг 2020 онд 4.6 хувиар агшиж, 2021 онд 1.4 хувиар өссөн бол 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 3.8 хувиар агшсан байна.
Монголд эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байгаагаас ядуурал буурахгүй байгааг эдийн засагчид онцолдог. Хэдийгээр манай улс сүүлийн 14 жилийн хугацаанд гадаад худалдааны хувьд нийт 4.7 тэрбум ам.долларын ашигтай байсан ч урсгал дансны үйлчилгээний тэнцлээр -15.5 тэрбум, анхдагч орлогын тэнцлээр -14.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Энэ нь нийт урсгал данс 28.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарахад хүргэжээ. Өөрөөр хэлбэл, энэ алдагдлыг гадаад өрөөр санхүүжүүлж, энэ хугацаанд гадаад өр мөн хэмжээгээр буюу 27.1 тэрбум ам.доллараар өссөн байна.
Манай улс сүүлийн 14 жилд зэсийн экспортоос 21.4 тэрбум, нүүрснээс 22 тэрбум, нефтиэс 4.4, алтнаас 7.1, төмрийн хүдрээс 5.8 тэрбум ам.доллар буюу нийт экспортын 73.8 тэрбум ам.долларын орлого олсон. Гэвч нөгөө талдаа энэ хугацаанд хүнс 7.1 тэрбум, автомашин 5.1, бензин шатахуун 13.5 тэрбум гэх мэт нийт 69.1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолж, гадаад улсуудад тээврийн үйлчилгээнд 3.2 тэрбум, аялал жуулчлалд 3.6 тэрбум гэх мэтээр нийт 15.5 тэрбум ам.доллар үйлчилгээний төлбөр төлжээ.
Эдгээр үүссэн өр төлбөр нэмэгдэхийн хэрээр гадагшаа зээлийн хүү, хөрөнгө оруулалтын ногдол ашигт төлдөг төлбөр нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн 14 жилийн хугацаанд зээл, бондын хүүд 6.4 тэрбум ам.доллар, хөрөнгө оруулалтын ногдол ашиг, хүүгийн төлбөрт 7.8 тэрбум ам.доллар тус тус төлжээ.
Засгийн газарт одоо дефолт зарлахгүйн тулд яаралтай санхүүжилтийн эх үүсвэр чухал тул гаднаас авах зээлийн асуудлыг яаравчилж байгаа аж.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр (2022.06.28)-ийн хуралдаанаараа Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 23-ны өдөр УИХ-д зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн зөвшилцөх эсэхийг хэлэлцсэн.
Энэ онд манай улс Азийн хөгжлийн банкнаас 270 сая ам.доллараас хэтрэхгүй зээл авах боломжтой талаар яриа хэлцэл хийгджээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2021-2024 онд хамтран ажиллах стратегийг тохирч, 2022-2023 онд Монгол Улсад 655 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийн эх үүсвэр хуваарилсан байна. Үүнээс 2022 онд 270 сая ам.доллараас хэтрэхгүй бөгөөд АХБ-ны энгийн эх үүсвэрийн сангийн энгийн болон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр, 2023 онд 385 сая ам.доллараас хэтрэхгүй байх аж. Үүнийг тус банкны энгийн эх үүсвэрийн сангийн энгийн болон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж олгохоор урьдчилан тохиролцсон байна.
Дээрх зээлээс төсвийн дэмжлэгт нийт 200 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөснөөс энэ онд 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл авч ашиглахаар хүлээгдэж байгаа аж. Энэ хэлэлцээрийн санхүүжилтийн тодорхой хэсгийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогын арга хэмжээ болон тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслүүдэд зарцуулахаар төлөвлөжээ.
Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн нөхцөлтэй. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа 20 хүртэл жил бөгөөд Лондоны банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдаг.
Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэнээр, 2012 оноос Азийн хөгжлийн банк (АХБ)-ны энгийн эх үүсвэрээс санхүүжилт авах эрхтэй болж, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн тоо болон санхүүжилтийн хэмжээ 2-3 дахин өсчээ.
Зочин 2022-06-29 213.87.149.129
>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax
нэг аймгийг эхлээд зарьяа 2022-06-29 192.82.77.148
18 аймаг байна захаас зах зээлийн үнээр зарья
Зочин 2022-06-29 124.168.4.107
Оюун-эрдэнэ монгол улсын эдийн засгийг хорлож дууслаа эртхэн зайлуулах хэрэгтэй. ПР ийн засгийн газар мөнггүй байж баахан том төслүүд эхлүүлнэ гэж худлаа ярих юм
Зочин 2022-06-29 103.80.210.183
муу ажллаж өрөнд бариулаад байвал 76-г сууллахгүй шууд шоронд эсүүл толгойг нь бяц цохиод хаядаг болбол таарна
Зочин 2022-06-29 202.21.105.204
Ogtsorvol taarna ene zasgiin gazar
Зочин 2022-06-29 202.9.41.0
Ийм ядуу байж бас УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтиэй гэж улс төрчид намын нэрээр амьдардаг нөхөд яриад байгааг огт хүлээн авч болохгүй. Бөөн үргүй зардал болно шүү. Тэгэхийн оронд тэр мөнгөөрөө үйлдвэр барьсан нь дээр. Атомын цахилгаан станц 1-ийг барихаа бодоо. Тэгвэл ядаж цахилаагаар тгэр орноо дулаацуулаад улс орны хөгжилд нэмэртэй шүү
Зочин 2022-06-29 202.9.41.0
МАН болон АН хоорондоо тэмцэлдэж улс орны хөгжлийг мөн ч их сааруулах юм даа.
Чойжоо 2022-06-29 124.158.68.158
Монгол улсыг АН санаатайгаар ядууруулсан. Да Ганболдын доктриныг хэрэгжүүлсэн. Иргэдийг элгээр нь мөлхүүлэх,бүх хэрэглээг импортоор хангах,бүх үйлдвэрүүдийг бүрэн устгах, ажилчдыг нь гудамжинд гаргах,олонхийг нь траншейд байрлуулах,бүгд маш амжилттай хэрэгжсэн.Төрийн эрх,засгийн газрыг,Ерөнхийлөгчийг 3 гном /шут/ хийж гүйцэтгэв Бүх салбарыг унагасан Алтанхуяг 145 см өндөр,Элбэгдорж 139 см,Зика вирус 128 см өндөртэй.Энэ 3-г Германы "Шпигель" сонинд одой хүмүүс гэж зурагтай нь нийтэлжээ
Зочин 2022-06-29 64.119.22.176
Харин ч 30 жил хөдлөөгүй ажлууд хөдөлж байна даа
Хотын уугуул иргэн 2022-06-29 202.126.90.153
Одоо өөрсдөө өөрийнхөө толгойгоор ажиллах цаг болсон. ОУВС-ийн " мэргэн" зөвлөмжийг 30 жил дагаж ирсний гай. Наад ОУВС- ийн новшнуудад хөөж явуулаач ээ. Эд нарын зөвлөмжөөр хөгжөөд гараад ирсэн улс дэлхий дээр нэг ч улс байхгүй.
МОНГОЛ ГУЙЛГАЧИН БИШ.... 2022-06-29 202.179.25.171
ҮХВЭЛ ҮХЭЭД СЭХВЭЛ СЭХНЭ, ГУЙЛГАЧИЛАХГҮЙ АМЬДАРЧ ҮЗМЭЭР БАЙНА.
Зочин 2022-06-29 202.21.127.28
Дефолто зарлаач. Тэгээд амьдарч чадах нь амьдарна биз. Чадахгүй нь тэр л биз. Тэгээд гадаад хил ээ хаагаад өөрсдөө үйлдвэрлэх гээд үз л дээ. Тэгж байж л эдийн засаг сэргэнэ. Хөгжил гэдгийг одоо байшин барих гэж ойлгох оо боль. Ирэх жил 1ч сургууль цэцэрлэг эмнэлэг төрийн байгууллага битгий барь. Бүх нөөцөө нийлүүлээд дээр нь иргэдээс ээ хандив гуйгаад 2-3 үйлдвжр босгоё Ерөнхий сайдаа
Аюур. 2022-06-29 124.158.67.75
Таван Толгой тойрсон Адъяасүрэн нарын луйварыг илчилж нүүрсний орлогоо олж авч чадвал Монголын эдийн засаг сип гээд босоод ирнэ гэж санхүүчид хэлээд байнаа. Тэр нүүрсний алдсан орлогоо эргүүлж авч чадах ёстой.
Зочин 2022-06-29 103.161.242.83
Оюунэрдэнэ бүх л чадах мэдэхээрээ үзээд байх шиг байх юм. Хэдэн бурхинууд нь залуу хүүхдийг элэг бариад хөдөлгөхгүй байгаа нь мэдээж. Жинхэнэ бурхинууд нь ард нь чимээгүй суугаад идэж байгаа цаг дор өр нэртэй тэжээлий нь монголчууд нийтээрээ төлөх л болно…
Хулгайч 2022-06-29 124.158.95.5
Хулгай нүүрэлсэн улсад ямар байх нь ойлгомжтой. Хулгайчгүй бол хангалттай сайхан амьдархаар л байгаа биздээ
Zochin 2022-06-29 202.21.111.170
Олон улсын байгууллага, дотоодын мэргэжилтэн, судлаачид олон жил "төсөв"-ийн үргүй зардал, төрийн давхардсан орон тоог танаач гэж мөн их зөвлөж, гуйж, шаардсан. Элбэгдорж, Энхбаяр, Баяр, Алтанхуяг, Энхболд, Сайхан билэг, Эрдэнэбат, Хүрэлсүх, ОюунЭрдэнэ нарын хэн ч үл тоомсорлож татвар төлөгчдийн мөнгө, ард түмний хөрөнгө болох бусад орлогыг "зөвхөн" өөрсдийн нэр хүнд, намын бодлого гэх нэрийн дор "төсөв"-ийг үрэлгэн байдлаар зарцуулсаны гай.
Зочин 2022-06-29 103.10.23.189
ГАНЦ ОЮУН-ЭРДЭНЭ МУУ АЖИЛЛААД ЭНЭ ОРОН ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БОЛООД ДАМПУУРАХ ДЭЭРЭЭ ТУЛАА ЮУ, ТЭГВЭЛ ЗАЯАНДАА Л ГОМДОЖ ЯВАА. ЯВЖ ЯВЖ ТА НАР Л ӨӨРСДӨӨ ХУВААГААД ИДЭЭ БИЗ ДЭЭ. БҮГД СҮЛБЭЛДСЭН АХ ДҮҮ БАЙДАГ БИЗ ДЭЭ, ХӨГЖЛИЙН БАНК Л ГЭНЭ. ТА НАР УЛСАА ӨӨРСДӨӨ НИЙЛЭЭД ДАМПУУРУУЛАА БИЗ ДЭЭ. ОЮУН-ЭРДЭНЭ НЬ ЯМАР НЭГ АРГААР БОЛГОХ ГЭЭД АРГАЛАХ ГЭЭД Л ҮЗЭЭД БАЙХ ШИГ БНА.
Зочин 2022-06-29 66.181.190.141
Оюуэрдэнэ огцроод яах вэ нэгэнт л улс орныг дампууруулах хэмжээнд авчирсан хүн. 2024 онд нэгмөсөн дүнгээ тавиулаад зайлсан нь дээр
Зочин 2022-06-29 188.162.254.115
УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!