Оросын сөрөг хүчний сүүлчийн удирдагч шоронд хоригджээ

Хуучирсан мэдээ: 2022.06.29-нд нийтлэгдсэн

Оросын сөрөг хүчний сүүлчийн удирдагч шоронд хоригджээ

Оросын сөрөг хүчний сүүлчийн удирдагч шоронд хоригджээ

Оросын сөрөг хүчний сүүлчийн удирдагчдын нэг Илья Яшин Даваа гаригт баривчлагджээ. Тэрбээр Москвагийн Лужники хороолол дахь хорих ангид 15 хоног хоригдох аж.

Илья Яшин нь дайныг илэн далангүй шүүмжилдэг Орост байгаа цөөхөн улстөрчдийн нэг юм. Өдгөө шоронд хоригдож буй сөрөг хүчний удирдагч Алексей Навальный болон Кремлийн шүүмжлэгч Борис Немцов агсантай холбоотой гэдгээрээ Яшин алдартай.

Тэрбээр өнгөрсөн сард Оросын армийн нэр хүндийг гутаасан хэргээр буруутгагдаж, 90 мянган рублиэр торгуулсан аж. ОХУ-ын иргэд Оросын аж ахуйн нэгж болон цэргийн талаар санаатайгаар хуурамч мэдээ тараасан бол торгох эсвэл 15 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг хуультай. Энэ хууль нь хоёрдугаар сард батлагдсан.

Эх сурвалжийн мэдээлснээр, Илья Яшинийг Москвагийн цэцэрлэгт хүрээлэнд явж байхад нь баривчилжээ. Түүнийг баривчлах үедээ цагдаагийн үгэнд ороогүй гэсэн үндэслэлээр буруутгасан байна.

Оросын өөр нэг сөрөг хүчний удирдагч Владимир Кара-Моурза өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчлагдсан. Түүнийг мөн л цагдаагийн үгэнд ороогүй гэсэн үндэслэлээр 15 хоног хориж байжээ. Үүнийхээ дараа түүнийг Оросын армийн талаар худал мэдээлэл тараасан хэргээр буруутгаж, цагдан хорих арга хэмжээ аваад байна.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж