Хуучирсан мэдээ: 2022.06.29-нд нийтлэгдсэн

Турк бодлоо өөрчлөв

NATO-гийн гишүүн Турк улсаас Швед, Финландыг тус эвсэлд элсэхэд дэмжлэг үзүүлэхээр болжээ. Өмнө нь Турк улс нь Нордикийн орнуудын нэгдэх хүсэлтийг эсэргүүцэж байсан юм. Учир нь курдын цэргүүдийг хүлээн авахад бэлэн гэж эвсэл үзсэн нь Туркийн дургүйцлийг хүргээд байсан юм. Түүнчлэн Туркийн дэмжлэггүйгээр Швед, Финланд улсууд NATO -д элсэж чадахгүй байв.

Түүнчлэн Нордикийн хоёр орон эвсэлд нэгдэхэд Орос дургүйцлээ илэрхийлсэн. Тэгвэл Москвагийн түрэмгийлэл эвсэлд нэгдэх гол түлхэц болсон юм. Туркийн хувьд Швед, Финландыг эвсэлд нэгдэхэд тодорхой хэмжээний шаардлага тавьсан юм. Шаардлагын дагуу гурван улсын гадаад хэргийн сайд нар уулзаж, гэрээ байгуулсан байна.

NATO -гийн тэргүүн Йенс Столтенберг Туркийн алан хядагч гэж сэжиглэгдэж буй хүмүүсийн талаар тодорхой арга хэмжээ авахыг Шведээс шаардсан гэж мэдүүлэв. Швед тус асуудлыг хэлэлцэж, арга хэмжээ авахаа амласан. Мөн Нoрдикийн хоёр орон Туркт зэвсэг худалдах хязгаарлалтаа цуцлах болжээ. Финландын Ерөнхийлөгч Ниинисто хэлэхдээ, гурван улс бие биеийнхээ аюулгүй байдалд заналхийлж буй аюулын эсрэг бүх талын дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтарсан санамж бичигт гарын үсэг зурсан гэв. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы ажлын алба Швед, Финландаас хүссэн зүйлээ авлаа гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж