Их Британийн хамгийн өндөр настай гэгддэг ихэр эгч дүүс 102 насны төрсөн өдрөө бяслагтай сэндвич идэж тэмдэглэжээ. Эдит Дамблтон, Доркас Тобин нар 1920 оны зургаадугаар сарын 28-нд Оксфордширийн Банбери хотод 45 минутын зайтай төрсөн.
Херефордширийн Лейстерс хотод амьдардаг Дамблтон болон Банбери хотод амьдардаг Тобин нар Ням гаригт төрсөн өдрийнхөө өмнө уулзсан байна. Дамблтоны охин Крис Беманд ихэр эгч дүүс төрсөн өдрөө энгийн цайллага маягаар тэмдэглэдэг гэж “BBC” -д ярьсан байна. Ихэр эгч дүүс нас ахих тусам хамтдаа байхыг хүсдэг болсон тул хоёр талын хүүхдүүд нь долоо хоног бүр 128 километрийн замыг туулах шаардлага гардаг байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ