2022 оны нэгдүгээр улирлын байдлаар, дэлхийн нийт төлбөрийн картын 68.2 хувь буюу 11 тэрбум гаруй картад EMV чип технологи нэвтэрсэн байна. EMV нь ухаалаг чиптэй төлбөрийн карт бөгөөд үүсгэн байгуулагч Europay, MasterCard, Visa зэрэг байгууллагуудын нэрийн товчлол аж. Манай улсын төлбөрийн системд 2012 онд тус технологи нэвтэрчээ.
2022 оны нэгдүгээр улирлын байдлаар EMV чип бүхий 2.6 сая ширхэг төгрөгийн карт ашиглагдаж буй нь нийт картын зах зээлийн 58.4 хувийг эзэлж байгаа аж.
Энэхүү картыг хуулбарлах боломжгүй, хулгайн болон залилангийн гүйлгээний эрсдэлээс хамгаалах бөгөөд ашиглахад илүү хялбар, үр ашигтай болжээ. Мөн чип технологид суурилсан төлбөрийн болон урамшууллын шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, чип картыг зайнаас (NFC) уншуулж, мөнгөн дүнгийн тодорхой хязгаар дотор пин кодгүй гүйлгээ хийх боломжтой аж.
Түүнээс гадна нийтийн тээвэр, авто зогсоол, замын төлбөр гэх мэт бага дүнтэй, олон тооны гүйлгээ шуурхай хийгдэх шаардлагатай газруудад энэхүү төлбөрийн картыг ашиглах боломж бүрджээ. Үүний зэрэгцээ арилжааны банкууд болон финтек компаниуд шинэ төлбөрийн үйлчилгээ нэвтрүүлэх бүрэн бололцоотой болсон байна.
Монголд ₮ картаас гадна Виза, Мастеркарт, ЮнионПэй, Амекс, ЖэйСиБи зэрэг олон улсын төлбөрийн картууд ашиглагдаж буй юм.
Эх сурвалж: МОНГОЛБАНК
Холбоотой мэдээ