Шри-Ланка улс сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй хамгийн хүнд эдийн засгийн хямралтай тулгараад байгаа. Тиймээс зайлшгүй шаардлагатай биш бол автомашинуудад шатахуун хоёр долоо хоногийн турш олгохгүй гэв. Ирэх хоёр долоо хоногт зөвхөн эмнэлгийн үйлчилгээ, хоол хүнс тээвэрлэх зориулалттай автобус, галт тэрэг, тээврийн хэрэгслийг шатахуунаар дүүргэхийг зөвшөөрнө. Хот суурин газрын сургуулиуд хаагдсан ба албаны хүмүүс тус улсын 22 сая оршин суугчдыг гэрээсээ ажиллахыг уриалав.
Шри-Ланка шатахуун, хүнс зэрэг импортынхоо төлбөрийг төлөхөд хүндрэлтэй байгаа тул тусламжийн гэрээ байгуулах талаар ярилцаж байна. “Шри- анка нь жирийн иргэдэд шатахууны борлуулалтыг зогсоох эрс алхам хийсэн анхны улс боллоо” гэж Нефтийн газрын дарга Натан Пайпер ярив.
Энэ хориг нь Шри-Ланкад нефтийн үнийн огцом өсөлт, гадаад валютын нөөц хязгаарлагдмал байгааг харуулж байна гэж тэрбээр үзэж байна. Арлын оршин суугчид түлшгүйгээр яаж даван туулахаа мэдэхгүй байна. Шри-Ланка даяар олон сарын турш шатахуун түгээх станцуудад урт дараалал үүссэн юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ