"Чэжү рүү явсан иргэдийн хугацаа нь дуусах болоогүй"

Хуучирсан мэдээ: 2022.06.29-нд нийтлэгдсэн

"Чэжү рүү явсан иргэдийн хугацаа нь дуусах болоогүй"

"Чэжү рүү явсан иргэдийн хугацаа нь дуусах болоогүй"

НЭМЭЛТ:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Зургадугаар сарын 22-нд очсон аялал жуулчлалын маршруттай явж байсан 23 иргэн хууль ёсны дагуу долдугаар сарын 21-нийг хүртэл хайх үйл ажиллагаа явахгүй. Аливаа гэмт хэрэгт холбогдоогүй, осолд өртөөгүй бол шүү дээ. Өмнөд Солонгосын шар мэдээллийн сайтуудын мэдээлэл Монгол Улсад их хэмжээгээр түгээж байгаад харамсч байна. Тиймээс монгол хүн монгол хүндээ хайртай байгаарай гэж хэлж байна. 30 хоногийн зорчих визтэй солонгос иргэн эхний тав хоногтоо аялалын маршрутаараа яваад үлдсэн 25 хоногтоо өөрийн хүслээр тодорхой хэмжээний аялалыг хийх бүрэн боломжтой шүү дээ. Яг үүнтэй адил процесс болсон л гэж бодож байна. Дараагийн ирэх онгоцууд бий. Аливаа хэрэгт холбогдоогүй учир эрэн сурвалжлах ажиллагаа явуулах байдал үүсээгүй. Тиймээс бид долдугаар сарын 21-нийг хүртэл тухайн хүмүүсийн хууль бусаар оршин суухаар оргон зайлсан гэж хэлж болохгүй. Нөгөө талаараа Чэжү арал их газраас тусгаарлагдсан. Зөвхөн онгоц, усан онгоцоор л явах боломжтой. Өнгөрсөн жилүүдэд их газар руу явах гэж байгаад 1-2 иргэн баригдаж байсан тохиолдол бий. Гэхдээ та бүхэн тухайн иргэдийг “харлачихсан” юм шиг, эрэн сурвалжлаад байгаа юм шиг худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье. Консулын газраас ч эрэн сурвалжлаагүй, хэрэгт холбогдоогүй гэдгийг мэдэгдсэн байна лээ.


ГХЯ: 23 ИРГЭН ВИЗНИЙ ХУГАЦААНДАА АМЖИЖ ИРНЭ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Өмнөд Солонгосын засгийн газар зургадугаар сарын 1-нээс Чэжү, Яньян нисэх онгоцны буудлуудаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл БНСУ-ын Чэжү аралд эрүүл мэндийн аяллаар явж, хөтөлбөрөө дуусгасныхаа дараа холбоо тасарсан Монголын 23 иргэний талаарх мэдээлэл өчигдөр/2022.06.29/ гарав.

Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Өмнөд Солонгосын талаас албан ёсоор манайд мэдэгдсэн зүйл байхгүй. Манай иргэд нэг сарын хугацаанд Чэжүд визгүй зорчих эрхтэй. Энэ хүмүүс зургадугаар сарын 22-нд очсон тул долдугаар сарын 21-нд визгүй зорчих хугацаа нь дуусна. Тиймээс визны зөрчилтэй гэж үзэхэд арай эрт байна. Долдугаар сарын 9, 14-нд Чэжүгээс наашаа нислэгтэй юм байна. Тиймээс тэрэнд амжаад ирчих байх гэж найдаж байна” гэв.

Сүүлд гарсан мэдээллээр дээрх 23 иргэний нэг нь Чэжүгийн усан боомтоос Мугпу руу зорчих гэж яваад баригдсан гэх мэдээлэл байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж