Ачааны машины тээшинд 50 гаруй цагаач бүтэж үхжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.29-нд нийтлэгдсэн

Ачааны машины тээшинд 50 гаруй цагаач бүтэж үхжээ

Ачааны машины тээшинд 50 гаруй цагаач бүтэж үхжээ

АНУ-ын Техас муж, Мексик улсын хилд ачааны машинаас 50 гаруй цагаачийн цогцос олдсон талаар Мексикийн Гадаад хэргийн сайд мэдээлэв. Марсело Эбрард твиттер хуудсандаа нас барсан хүмүүсийн дунд Мексикийн 22,  Гватемалын долоо, Гондурасын хоёр иргэн байгаа гэж мэдэгджээ.

Сан Антониогийн гал түймрийн албаны дарга Чарльз Худ хэлэхдээ, цогцсууд халуун хэвээрээ байсан гэв. Учир нь ачааны машины тээшинд агааржуулах систем байгаагүй ба доторх температур нь 39 хэм дөхөж байсан аж. Хэт халуун, агааржуулалтын системгүй, ундны усгүй орчинд олон цаг хил давах гэж ачааны машины тээшинд суусан нь цагаачдын үхлийн гол шалтгаан болсон гэж таамаглаж байна.

Сан Антонио хотын өмнөд захын алслагдмал дүүргийн ойролцоох төмөр зам дагуу байрласан ачааны машинаас Даваа гаригийн 18:00 цагт аврал ирсэн дуу гарахад анх цагдаа нар тусламж үзүүлэхээр очсон байна. Амь үрэгдсэн цагаачдаас гадна 16 хүн амьд гарсан ба эмнэлгийн хяналтад орсон. Амьд гарсан хүмүүсийн дунд бага насны хүүхдүүд мөн байжээ.

АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн албаны Дотоодын аюулгүй байдлын мөрдөн шалгах хэлтэс орон нутгийн цагдаа нартай хамтран "хүн хууль бусаар хил давуулах үйл явдал"-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Эх сурвалж: Sky News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж