Тээшиндээ 109 амьтантай онгоцонд суухыг завджээ

Хуучирсан мэдээ: 2022.06.29-нд нийтлэгдсэн

Тээшиндээ 109 амьтантай онгоцонд суухыг завджээ

Тээшиндээ 109 амьтантай онгоцонд суухыг завджээ

Бангкокийн Суварнабуми нисэх буудлаас онгоцонд суух үедээ тээшиндээ 109 амьтан авч орохыг завдсан тухай Тайландын албаны хүмүүс Даваа гаригт мэдээлэв. Амьтдыг хоёр чемоданд хувааж хийсэн байсныг хэт ягаан туяаны шалгалтаар илрүүлжээ.

109 амьтан дотор цагаан үхэр зараа хоёр, армадилло хоёр, яст мэлхий 35, гүрвэл 50, могой 20 байсныг Тайландын Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, ан амьтан, ургамал хамгааллын газар мэдээлэв.

Амьтантай аялагчид Тайландаас Энэтхэгийн Ченнай хот руу нисэх гэж байсан 24-38 насны энэтхэг эмэгтэйчүүд байжээ. Тэднийг 2019 онд батлагдсан Зэрлэг ан амьтдыг хамгаалах тухай хууль, 2015 оны Амьтны өвчлөлийн тухай хууль, 2017 оны Гаалийн тухай хуулийг зөрчсөн гэж буруутгаж байна.

Нисэх буудлаар амьтан хил давуулах нь аль эртнээс л энэ бүс нутагт асуудал болсоор иржээ. Тухайлбал, 2019 онд мөн л Бангкокоос Ченнай руу зорчих гэж байсан хүн тээшиндээ нэг сартай ирвэсийн зулзага авч гарахыг завдсан нь тогтоогдож байв.

Ан амьтан худалдаалахыг хянадаг агентлагаас 2022 оны гуравдугаар сард гаргасан тайланг харахад, 70 мянга гаруй ховор, зэрлэг амьтан хил давуулсныг Энэтхэгийн хил дээрээс хурааж авсан байна. Энэ нь 2011-2020 оны тайлан бөгөөд 140 удаагийн тохиолдол аж.

Ченнай олон улсын нисэх буудал нь амьтан хил давуулах тохиолдол хамгийн элбэг гардаг буудал юм. Ченнайн араас Мумбайн Чатрапати Шиважи нисэх буудал, Шинэ Делигийн Индира Ганди нисэх буудал удаалж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж