Наадмаар нийт 374 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгоно | News.MN

Наадмаар нийт 374 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгоно

Наадмаар нийт 374 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгоно

Наадмаар нийт 374 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгоно

Удахгүй болох Ардын хувьсгал ялсны 100, 101 жилийн ойн баяр, наадамтай холбогдуулан хаана, ямар чиглэлийн үйл ажиллагааг явуулж болох талаар УБЗАА-ны хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал мэдээлэл өглөө.

"Өмнөх жилүүдийн адил наадмын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болон Хүй долоон худаг гэсэн хоёр тойрогт болно. Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгоод явна. Энэ жилийн хувьд зөвшөөрлийг зөвхөн цахимаар олгоно.

Худалдаа эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг зургадугаар сарын 29-өөс долдугаар сарын 1-ний өдөр хүртэл www.ulaanbaatar.mn сайтаар бүртгэж авна. Ингэхдээ шаардлага хангасан газруудыг баталгаажуулаад явна. Урьд жилүүдийнхтэй адил ерөнхий шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд тавьж байгаа. Мэргэжлийн тогоочтой байх ёстой гэх мэт. Эрүүл ахуйн үүднээс бүтээгдэхүүний гарал үүслийн бичгийг заавал шаардаж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт нийт 374 аж ахуйн нэгжүүд худалдаа үйлчилгээ хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Цэнгэлдэх хүрээлэнд асар гарна, харин хүй долоон худагт гэрээр үйл ажиллагаагаа явуулна”  гэв.

Г.БҮЖИНЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-06-29 213.87.149.129

^^ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

Зочин 2022-06-29 103.80.210.183

муудсан махаа авч нөөцөлсөнд нь зөвшөөрөл өгөх гэнэ дээ:

Avatar

Зочин 2022-06-29 66.181.177.83

Хэ хэ төв цэнгэлдэхээ өөр задгай газар шинээр өргөжүүлж барьж байгуулах хэрэгтэй болсон машин тавих байтугай явган хүн явах аргагүй болсон доо

Avatar

Зочин 2022-06-29 103.80.210.183

балай амьд хүүр хүүкийг оруулах гэж зам засаж байна лээ

Avatar

уншигч 2022-06-29 139.5.218.127

270 тн махаа устгаагүй цагт наадмын талбай дээр хуушуур идэх хүн байгаа юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж