Цус сорогчдын тухай “True Blood” киноны гол дүрийн хоёр жүжигчин болох Anna Paquin,
Stephen Moyer хоёр өчигдөр буюу бямба гаригт хуримаа хийжээ.
Тэдний хуримын ёслол ойр дотны найзууд болон гэр
бүлийнхэн нь уригдсан байна. Тэд 2008 оноос эхлэн болзож эхэлсэн бөгөөд
өнгөрсөн долдугаар сард сүй тавьсан аж.
Сонирхуулахад, “True
Blood”-ын хамгийн эхний цуврал нь “Эмми авардс”
“Алтан бөмбөрцөг”-өөс шагнал хүртэж байсан ба хоёрдугаар цуврал нь 12
ангитайгаар 2009 оны зургадугаар сарын 14-нөөс эхлэн гарсан юм.
Харин гуравдугаар цуврал нь 2009 оны арванхоёрдугаар сарын 3-наас эхлэн
үзэгчдэд хүрсэн бол дөрөвдүгээр цуврал нь ирэх оны зун цацагдаж эхлэнэ.
Н.Наран