Эмэгтэйчүүдийн оролцоог "Милан-Кортина 2026" олимп дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн оролцоог "Милан-Кортина 2026" олимп дэмжинэ

Эмэгтэйчүүдийн оролцоог "Милан-Кортина 2026" олимп дэмжинэ

Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, спорт холбоодоос ирсэн санал дээр үндэслэн “Милан-Кортина 2026” өвлийн олимпийн хөтөлбөрт найман шинэ төрөл нэмэхээр боллоо. Эмэгтэй тамирчдын оролцоог дэмжихэд чиглэсэн энэхүү өөрчлөлтийн үр дүнд өвлийн олимпод оролцогчдын 47 хувь нь эмэгтэйчүүд байхаар болж байна.

“Бээжин 2022” олимптой харьцуулахад энэ нь гурван хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд “Милан-Кортина 2026” жендерийн тэгш байдалд хамгийн ойртсон өвлийн олимп болох юм.

Хэдийгээр олимпийн хөтөлбөрт найман шинэ төрөл нэмэгдсэн ч нийт оролцогчдын тоо 2900-гаас хэтрэхгүй байх бодлого баримталсан байна. 2018 оны олимпод 2922 тамирчин, 2022 оны олимпод 2871 тамирчин тус тус оролцож байв.

Миланы олимпийн хөтөлбөр дараах найман төрлөөр бүл нэмлээ. Үүнд:

  • Өвлийн олимпийн шинэ спорт болох цанаар ууланд авирах төрөл /эрэгтэй, эмэгтэй спринт, холимог буухиа/
  • Фристайлын эрэгтэй, эмэгтэй дуал могул төрөл
  • Чарганы эмэгтэй хос төрөл
  • Трамплины эмэгтэйчүүдийн ларж хилл төрөл
  • Скелетоны холимог багийн төрөл багтав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж