Даашинзан доор заавал өсгийт өмсөх албагүй

Хуучирсан мэдээ: 2022.06.29-нд нийтлэгдсэн

Даашинзан доор заавал өсгийт өмсөх албагүй

Даашинзан доор заавал өсгийт өмсөх албагүй

Сандаал өмссөн бол оймсоо тайлна уу, өвдгөөрөө нугараад байвал өндөр өсгийтөө тайлна уу гэх мэт алиа наргиа цахим сүлжээгээр хэсэг трэнд болов. Орчин үед залуус хувцас загварын хэвшсэн ойлголтуудаас аль болох татгалзах болжээ. Даашинзан доор заавал сандаал, өндөр өсгийт өмсөх албагүй гэдгийг “Vogue” сэтгүүл онцлов.

Зуны даашинзан доор сандаал өмсөх нь гоёмсог харагдах ч бүтэн өдөржин халуунд явснаар хөл цэврүүтэх, хөлний нум өвдөх зэрэг асуудалтай.

Хүн бүр хөлөө золиослон байж гоё харагдахыг хүсдэггүй. Хөлд амар бөгөөд даашинз, хөнгөн кэтний хослол нь өдөр тутамд ч, амралт зугаалганд ч тохиромжтой. Амралтын өдрөөрөө аялж, шинэ газартай танилцахдаа тав тухтай атлаа загварлаг харагдахыг алдартнууд ч бас хүлээн зөвшөөрчээ.

Жишээлбэл, загвар өмсөгч Эмили Ратажковски дур булаам загварын хувцаснуудыг пүүз, кэттэй хослуулж, спортлог өнгө аяс нэмдгээрээ алдартай. Эмилигийн хувцаслалтуудыг “Vogue” сэтгүүл нэг бус удаа онцолж байжээ. “Би үнэхээр өндөр өсгийт өмсөх хүн биш юм байна. Миний бодлоор энэ нь Covid-19-тэй, бас ээж болсонтой ч холбоотой байх. Үргэлж өсгийт өмсөх нь бухимдмаар санагддаг. Би пүүз өмссөн үедээ өөртөө илүү таалагдаж байна” гэж тэр хэлсэн байна. Цар тахлын үед гоо сайхны газрууд хаалттай байсан тул эмэгтэйчүүд хүссэнээрээ хумс хуруугаа будуулж чадаагүй. Тиймээс Эмилигийн тодорхойлсноор энэ нь педикюр хийлгээгүй хөлөө нуух нэг заль ч гэж хэлж болох юм.

Пүүзээ бусад хувцастайгаа хэрхэн зохицуулж өмсдөг вэ гэж Эмилигээс асуухад, “Албан хослол, зуны даашинз, том размерын хувцаснууд, богино бошинз, мэдээж жинс гээд бүх л хувцастай пүүз өмсдөг. Пүүзний гайхамшиг нь энд л байна, тэднийг юутай ч өмсөж болно” гэжээ. Бяцхан заль хэрэглэе гэвэл пүүзээ дээгүүрх хувцастайгаа өнгө хослуулж болох юм. Аль ч дүр төрхийг сонгосон таны хөл танд талархах болно.

Гоё харагдана гэдэг ойлголт нь өсгийтэй гутал өмсөх гэсэн үг биш юм. “Seventeen” цахим хуудас ч мөн адил зуны даашинзыг пүүзтэй хослуулбал хамгийн догь гэж үзжээ. Даашинз тань ямар ч байж болно, унтлагын хувцас загвартай, гулгамтгай торгон, хөвсгөр сэвсгэр гээд. Загварын тайзан дээр хүртэл даашинз, пүүзний хослол трэнд болжээ.

Дуа Липа, Белла Хадид, Оливиа Родриго нар бидний онцолж буй энэ хэв маягийн хамгийн том төлөөлөл юм. Неон өнгийн даашинзыг бэйсболын малгай, пүүзтэй хослуулсан Дуа Липагаас, том размерын поло цамц, урт цагаан оймс, пүүзтэй хослуулсан Белла Хадидаас жишээ аван хувцаслаарай.

Эх сурвалж: SEVENTEEN, VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж