Олон улсын АХ-ны ээлжит хуралд Ц.Элбэгдорж оролцож байна

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

Олон улсын АХ-ны ээлжит хуралд Ц.Элбэгдорж оролцож байна

Олон улсын АХ-ны ээлжит хуралд Ц.Элбэгдорж оролцож байна

Олон улсын Ардчилсан холбооны хурал энэ сарын 26-29 өдрүүдэд Германы Берлин хотноо болж буй юм. Тус хурал covid-19-өөс болж хоёр жил завсарласан. Энэ удаад олон улсын ардчилагчид дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Украины эсрэг ОХУ-ын явуулж буй хүчирхийлэл, уг дайны хор уршиг, түүнийг хэрхэн арилгах зогсоох талаар ярилцах юм байна.

Мөн цар тахлаар далимдуулан дэлхийн улс орнууд хүний эрх, эрх чөлөөнд хэрхэн халдаж буйг ч хэлэлцэхээс гадна дэлхийн ногоон хөгжил, мэдээллийн эрин дэх хөгжилд залуучуудтай хэрхэн ажиллах вэ зэрэг асуудлаар санал солилцож байгаа юм байна.

Уг хуралд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОУАХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Сүхбаатар нар оролцож байгаа юм байна.

Тус холбоо нь 1983 онд байгуулагдсан. Анх АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Роналд Рейган, Английн ерөнхий сайд Маргарет Тэтчер зэрэг либерал улстөрчид санал нэгдэж, дэлхийн барууны болон баруун төвийн үзэлтэй намуудыг нэгтгэсэн уг холбоог байгуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар нийт 80 гаруй улс орны баруун төвийн үзэл баримтлалтай намуудыг гишүүнээр элсүүлсэн, дэлхийн улс төрийн нөлөө бүхий том байгууллагад тооцогддог.  Монгол Улсын Ардчилсан нам энэ байгууллагад 1993 онд гишүүнээр элсэж байжээ. Хурлын талаар Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нүүр номдоо "Олон улсын Ардчилсан Холбооны ээлжит цугларалт. Мэдээж Украйн, Тимошенко, Порошенко, баруун төвийн намын төлөөлөл. Үзэл санаа нэгт, таньдаг мэддэг олон хүн" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

 Б.БАТ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж