Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2022.06.28) улсын өрийн нөхцөл байдал, бүтцийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Засгийн газрын өрийн менежмент бүтцийг зах зээлд ил тод тайлагнаж хэлэлцүүлэх хүрээнд эхний танилцуулгыг хийж байгаагаа онцолсон юм.
Б.ЖАВХЛАН:
-Манай улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.доллар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 224 хувьтай тэнцэж байна. Төсвийн тогтвортой байдлын болон Өрийн удирдлагын тухай хуулиар улсын нийт өр болон Засгийн газрын өрийг тодорхойлсон байдаг. Үүнд:
Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар,
Монголбанкны өр 2.6 тэрбум ам.доллар
Арилжааны банкны өр 1.6 тэрбум ам.доллар,
Аж ахуйн нэгжүүдийн өр 21 тэрбум ам.доллар. Үүнээс "Оюутолгой"-н өр 12.5 тэрбум ам.доллар байна.
2010 оноос хойш манай улсын нийт гадаад өр 4.5 дахин нэмэгдсэн. Нийт өрөөс 5.7 тэрбум ам.доллар гадаад зээл буюу хөгжлийн зээл бол 2.6 тэрбум ам.доллар нь гадаад бондын богино хугацаатай өр байна.
Манай улс 1990 оноос хойш 25-40 жил хүртэлх хугацаатай хөгжлийн зээл авч эхэлсэн. Үүнд:
1990-2000 оны хооронд 460 сая ам.долларын зээл
2001-2010 оны хооронд нэг тэрбум ам.долларын зээл
2011-2021 онд дийлэнх буюу 4.2 тэрбум ам.долларын зээл багтаж байна.
Зээлдүүлэгчийн хувьд Азийн хөгжлийн болон Дэлхийн банк гэсэн хоёр гол институт байна. Азийн хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 1.8 тэрбум ам.доллар, Дэлхийн банкных 800 сая ам.доллар байна.
Япон улсаас 1.2 тэрбум, БНХАУ-аас нэг тэрбум, БНСУ-аас 155 сая, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 110.5 сая ам.долларын зээл авсан. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрөөс 137 сая ам.доллар үлдсэн бөгөөд энэ оны 12 дугаар сард хугацаа нь дуусна. Төсөвт төлөх талаар тусгасан.
Гэрэгэ бондыг төлөх хугацаа 2023 онд бол Хуралдай бонд 2024 онд, Номад бонд 2026 онд төлөгдөхөөр байна. Ижил зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад манай улсын гадаад өрийн хэмжээ өндөр байдаг. Үйлдвэрлэгч орон биш учраас гадаад өр их өндөр байна.
Зочин 2022-06-28 202.21.108.220
ОюуТолгойн уурхайн чинь 34% Төрийн өмч биз дээ. Өр нь яагаад ААН ийн өр болчив? Тэгвэл ашиг нь бас ААН д хамаарна биз дээ.
Зочин 2022-06-28 109.12.90.208
Өөрсдөө төл та нар хувааж идээ биз дээ
66666 2022-06-28 202.126.88.130
Өөраө тавьчихаад гайхаад байна уу кк кк
ЯАГААД? 2022-06-28 202.131.251.98
Улс орон ард түмнээрээ дэнчин тавьж, газраа ухуулчихаад яагаад өртэй болоод байна вэ? Жавхлан минь??!!
ard 2022-06-28 202.9.47.156
нам нам дагасан б**с долооогч өлөн том жижиг хулгааачуудл хулгаааж идэж дууслаадааа малуудааа
Зочин 2022-06-28 202.126.88.198
МАН-дуулсан ард түмэн өөрсдөө буруутай. хаха
Засгийн өр л дарамт OT өр хэнд чхүртээлгүй 2022-06-28 74.105.44.124
ОТ хэнд ч дарамтгүй ашигтай эргүүлж байгаа зээл
Засгийн болон батлан засгийн даатгалтай өрүүд л чанаргүй зээл , эдийн засаг л таивар төлөгчдийн дарамт
Зочин 2022-06-28 103.229.122.164
like
Зочин 2022-06-28 192.82.78.47
MAN diilenhiig hi zeelsen mun xybaaj idsen
зочин 2022-06-28 192.40.57.227
Төрийн өмчит компани тус бүрээр өрийн хэмжээг мэдмээр байна.
Рр 2022-06-28 66.181.161.120
Нийтлэг монгол эрчүүдийн нэг л юм шиг санагддаг. Асуудлыг аргацаагаад шийдээд явчихдаг. Яг нухаж сэтгэл гаргаж ажилладаггүй.
зОЧИН 2022-06-28 66.181.160.115
ОЮУНТУЛГАЙН ӨР ТЭГЛЭГДЭЭГҮЙ БАЙГАА ЮМУУ ? ЯАГААД
Зочин 2022-06-28 202.55.191.130
Аж ахуйн нэгжийн өр гэж байгаа биз дээ. Их юманд санаа зовж дээ. Ха ха.
Зочин 2022-06-28 188.162.254.112
УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Зочин 2022-06-28 198.244.151.45
Сүүлийн 4 жилд ард иргэдийг буруу засаглан будлиулж, ард түмнийг уруудулсан – хар мөртэй, 1 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛА эсвэл зайл, ХҮРЭЛСҮХ-ийг ОГЦРУУЛЬЯ хөдөлгөөн