Б.Жавхлан: “Оюутолгой”-н өр 12.5 тэрбум доллар байна

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан: “Оюутолгой”-н өр 12.5 тэрбум доллар байна

Б.Жавхлан: “Оюутолгой”-н өр 12.5 тэрбум доллар байна

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2022.06.28) улсын өрийн нөхцөл байдал, бүтцийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Засгийн газрын өрийн менежмент бүтцийг зах зээлд ил тод тайлагнаж хэлэлцүүлэх хүрээнд эхний танилцуулгыг хийж байгаагаа онцолсон юм.

Б.ЖАВХЛАН:

-Манай улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.доллар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 224 хувьтай тэнцэж байна. Төсвийн тогтвортой байдлын болон Өрийн удирдлагын тухай хуулиар улсын нийт өр болон Засгийн газрын өрийг тодорхойлсон байдаг. Үүнд:

Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар,

Монголбанкны өр 2.6 тэрбум ам.доллар

Арилжааны банкны өр 1.6 тэрбум ам.доллар,

Аж ахуйн нэгжүүдийн өр 21 тэрбум ам.доллар. Үүнээс "Оюутолгой"-н өр 12.5 тэрбум ам.доллар байна.

2010 оноос хойш манай улсын нийт гадаад өр 4.5 дахин нэмэгдсэн. Нийт өрөөс 5.7 тэрбум ам.доллар гадаад зээл буюу хөгжлийн зээл бол 2.6 тэрбум ам.доллар нь гадаад бондын богино хугацаатай өр байна.

Манай улс 1990 оноос хойш 25-40 жил хүртэлх хугацаатай хөгжлийн зээл авч эхэлсэн. Үүнд:

1990-2000 оны хооронд 460 сая ам.долларын зээл

2001-2010 оны хооронд нэг тэрбум ам.долларын зээл

2011-2021 онд дийлэнх буюу 4.2 тэрбум ам.долларын зээл багтаж байна.

Зээлдүүлэгчийн хувьд Азийн хөгжлийн болон Дэлхийн банк гэсэн хоёр гол институт байна. Азийн хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 1.8 тэрбум ам.доллар, Дэлхийн банкных 800 сая ам.доллар байна.

Япон улсаас 1.2 тэрбум, БНХАУ-аас нэг тэрбум, БНСУ-аас 155 сая, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 110.5 сая ам.долларын зээл авсан. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрөөс 137 сая ам.доллар үлдсэн бөгөөд энэ оны 12 дугаар сард хугацаа нь дуусна. Төсөвт төлөх талаар тусгасан.

Гэрэгэ бондыг төлөх хугацаа 2023 онд бол Хуралдай бонд 2024 онд, Номад бонд 2026 онд төлөгдөхөөр байна. Ижил зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад манай улсын гадаад өрийн хэмжээ өндөр байдаг. Үйлдвэрлэгч орон биш учраас гадаад өр их өндөр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж