Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 10000 хүлэмж олгоно

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 10000 хүлэмж олгоно

Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 10000 хүлэмж олгоно

Дорнод аймаг нь өрхийн болон үйлдвэрлэлийн зориулалттай хүнсний ногооны тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн талбайгаас авах ургацын хэмжээ, таримлын нэр төрлийн тоог нэмэгдүүлэх, хүн амыг шинэ ургацын хүнсний ногоогоор тогтвортой хангаж, импортын хамаарлыг бууруулах, хамгаалагдсан хөрсний тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын санаачилгаар 10000 хүлэмж, 1000 зоорийн төслийг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ онд төслийн хүрээнд 311 хүлэмж, 3 суманд зоорь, 2 суманд услалтын систем, 1 суманд 80тн багтаамжтай шинэ зоорь барих зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм.

/2022.06.27/-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын 11 багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Хэрлэн сумын 11 багийн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 183 хүлэмжийг гардуулан өглөө. Үргэлжлүүлэн 13 сумын хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд хүлээлгэн өгнө.

Хүлэмж төслийг зорилтот бүлгийн иргэдэд хүргэхийн тулд харьяа сум, багийн ажлын албандаа хүсэлт гаргасан иргэдийн нөхцөл байдалтай газар дээр нь биечлэн танилцаж, эрэмбэлэн сонгон шалгаруулсан юм.

Аймгийн Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд 30 хүлэмж, 2021 онд 87 хүлэмж олгож байсан ба энэ жил 311 хүлэмжийг олгосноор хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн өрхийн орлого дээшилж, Монгол ногооны хүртээмж нэмэгдэж, хамгаалагдсан хөрсний тариалалт өссөн зэрэг үр дүнгүүд гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж