Малибуд зөвхөн тэрбумтнууд амьдардаг болжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.29-нд нийтлэгдсэн

Малибуд зөвхөн тэрбумтнууд амьдардаг болжээ

Малибуд зөвхөн тэрбумтнууд амьдардаг болжээ

АНУ-ын Лос-Анжелес хотын Малибу эртнээс л баян, алдартнуудын суурьшлын бүс байсаар ирсэн. Тэгвэл өдгөө тус газарт үл хөдлөхийн үнэ тэнгэрт хадсанаар саятнууд ч өртөгийг нь дийлэхгүйд хүрчээ. Зөвхөн хэт баян хүмүүс буюу тэрбумтнууд л тэнд амьдрах болсон аж.

Сүүлийн 30 жилийн дотор Малибугийн үл хөдлөхөд хөрөнгө оруулах баячуудын тоо өссөний дээр цар тахлын нөлөөгөөр ханш нь огцом нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн жил тэрбумтан Марк Андрийссен эхнэрийнхээ хамт Малибуд гурван тусдаа үл хөдлөхийг 255.5 сая ам.доллараар худалдан авсан байна. Түүнчлэн Реппер Канье Уэст 57.3 сая ам.доллараар Японы архитектор Тадао Андогийн загвараар урласан харшийг худалдан авчээ.

Inside Marc Andreessen's 13-structure Malibu compound.
Марк Андрийссений сууц
Inside Kanye West's Malibu concrete bunker he purchased for $57.3 million.
Канье Уэстийн сууц

Малибуд амьдарч буй тэрбумтнуудын олонх нь 3-4 үл хөдлөхтэй аж.

Media home prices of single-family homes in Malibu over the years.

Малибу орчимд амьдарч буй хүн амын тоо 2021 оны долдугаар сарын 1-ны байдлаар 10 мянга 429 буюу 2010 оныхоос 17.5 хувиар буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж