Алдарт зураач Ван Гогийн “Vase
with Flowers” нэртэй алдартай зураг өчигдөр Египетийн музейгээс
хулгайд алдагдсан тухай бид мэдээлсэн. Харин энэхүү зургийг олсон тухай Египетийн
соёл урлагийн сайд Farouk
Hosni мэдээлжээ.
Уг зургийг Италийн хоёр иргэн хилээр авч гарахыг завдсан
бөгөөд нисэх буудлын харуул хамгаалалтын албаныхан илрүүлсэн байна. Одоогоор
гэмт этгээдүүдийг цагдаагийн хэсэгт хориод байгаа аж.
Н.Наран