Мэргэжлийн хяналтынхан гэмээ ухаарав уу?

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн хяналтынхан гэмээ ухаарав уу?

Мэргэжлийн хяналтынхан гэмээ ухаарав уу?

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьж, аливаа гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй хяналтын байгууллага. Урин дулааны цаг ирсэн энэ үед барилгын ажил ид өрнөж, түүнийг дагаад осол ч олон гарах болсон. Хамгийн гол нь,  ихэвчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн бүрэн бус байдлаас үүдэн барилгын осол гарч буй юм.

Өнгөрсөн долоо хоногт кран унаж, гурван хүн амь насаа алдсан харамсалтай осол болсон. Хохирогчдын ар гэрийнхэн "МХЕГ ажлаа хийсэн бол ийм харамсалтай осол гарахгүй байх боломжтой байсан" гэж хэлсэн. Учир нь тухайн хоёр барилгын компанид МХЕГ-аас шаардлага хүргүүлж, үүрэг өгсөн ч биелэлтийг нь дахин хянаагүй байна. Алдаа дутагдалдаа дүгнэлт хийсэн үү гэлтэй ойрын өдрүүдэд мэргэжлийн хяналтын байгууллага ажлын чиг үүргээ ихэд "ухамсарлах болжээ". МХЕГ, НМХГ ажлаа цахим хуудастаа тогтмол тайлагнаж буйд иргэд таатай хандаж байна.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Интернейшнл трейвл сервис” ХХК-ийн захиалгатай 230 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэгч "Шандаст хонгор" ХХК эрчим хүчний хамгаалалтын зурваст шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулж байжээ. Мэргэжлийн хяналтынхан энэхүү зөрчлийг таслан зогсоож, барилгын гадна талбайн түр цахилгааныг хязгаарлан, авто краныг зогсоож, хүний эрүүл мэнд, амь нас хохирохоос урьдчилан сэргийлсэн ажээ. Иргэд энэхүү мэдээллийн дор МХЕГ хөдөлмөрийн аюулгүй байдал, бусад техник хэрэгслийг ч хянах хэрэгтэйг шаардсан байна. Мөн бусад шалгалтын ажлын тайлан мэдээг ч цахимаар хүргэж байхыг шаарджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж