Нүцгэн зургаа зарж, олсон ашгаа Украины армид хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

Нүцгэн зургаа зарж, олсон ашгаа Украины армид хандивлажээ

Нүцгэн зургаа зарж, олсон ашгаа Украины армид хандивлажээ

Украины хэсэг эмэгтэйчүүд Оросын эсрэг дайнд зориулж мөнгө хандивлахын тулд өөрсдийн нүцгэн зургуудаа цахим сүлжээгээр зарж эхэлжээ. "TerOnlyFans" төслийн  дор украин эмэгтэйчүүд 620 мянга гаруй фунт стерлинг цуглуулж, Оросын эсрэг тулалдаж буй армийн дансанд шилжүүлсэн байна. Албан ёсны цахим хуудаст нийт 38 эмэгтэй өөрсдийн нүцгэн зургаа заржээ.

Украины түрэмгийлэл олон төрлийн хандивын үйл ажиллагааг өдөөж буй нь энэ. Зохион байгуулагч Настасиа Наско анх твиттер хуудсаараа дамжуулан Харьковын нэгэн танилаа аврахын тулд тусламж гуйж, тусалж чадах хүн бүрт нүцгэн зургаа өгнө гэж хошигнож байжээ.

Ердөө таван минутын дотор 23 настай Наскогийн хүсэлтэд бараг арав гаруй хүн хариу өгсөн бөгөөд Украины төлөө хандив цуглуулах санааг төрүүлсэн бололтой. Түүний найзыг Харьковоос амжилттай зөөвөрлөсөн цагаас хойш Наско бусад контент бүтээгчдийн хамт "TerOnlyFans" төслийг хэрэгжүүлэх болжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
9
ХөөрхөнХөөрхөн
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж