"Улаанбаатараас Хятад руу нисэхээс өмнө 5 хоног тусгаарлана"

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

"Улаанбаатараас Хятад руу нисэхээс өмнө 5 хоног тусгаарлана"

"Улаанбаатараас Хятад руу нисэхээс өмнө 5 хоног тусгаарлана"

Улаанбаатар-Бээжин чиглэлд ирэх долдугаар сарын 4-ний өдрөөс шууд нислэг үйлдэхтэй холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрбээр “Covid-19 цар тахлын дараах сэргэлтийн нөхцөл байдлаар БНХАУ-аас Монгол Улс руу нислэг үйлдэх зөвшөөрөл олгосон. Хятад улсын Тээврийн яам болон Онцгой комиссоос хэд хэдэн шаардлага тавьсан. Тодруулбал,

-Улаанбаатараас Хятад руу нисч буй зорчигчид Монгол Улсаас нисэхээсээ өмнө 5 хоног тусгаарлалтад байна.

-Нисч очсон хотдоо 14 хоног тусгаарлагдах зайлшгүй шаардлагатайг сануулсан.

-Агаарын тээврийн компаниудад тухайн зорчих орон нутгаасаа давхар зөвшөөрөл авах шаардлага тавьж байна. Жишээ нь, Улаанбаатараас Бээжин нисэх зорчигчид “Эйр чайна” компаниар Бээжин-Улаанбаатар, Улаанбаатараас Хөх хот орно. Хөх Хотод мөн 14 хоног тусгаарлалтад байна.

Тэндээс цааш Бээжин явах зөвшөөрлөө авах юм. Хятадын талаас Улаанбаатараас 75 хувийн дүүргэлттэй явах шаардлага тавьсан. "МИАТ" компани Улаанбаатар-Гуанжоу чиглэлээр нислэг үйлдэх бол “Аэро Монголиа” компани Улаанбаатар-Хөх хот чиглэлд нисэхээр төлөвлөөд байна.

Одоогийн байдлаар Хөх хотын нисэх буудлаас нислэгийн зөвшөөрөл хараахан ирээгүй байна. Тусгаарлагдах 14 хоногийн зардлыг зорчигч өөрөө хариуцна. Цаашид Covid-19-ийн нөхцөл байдал сайжирбал Хятад улс руу явах нислэгийн тоо нэмэгдэх боломжтой. Хэрэв нислэгийн таван зорчигчоос Covid-19 илэрвэл нислэг цуцлах нөхцөл байдал үүснэ гэж мэдээлсэн" гэв.

Г.БҮЖИНЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж