“Гишүүдийн тоог нэмэхдээ шинжлэх ухаанчаар хандах ёстой” | News.MN

“Гишүүдийн тоог нэмэхдээ шинжлэх ухаанчаар хандах ёстой”

“Гишүүдийн тоог нэмэхдээ шинжлэх ухаанчаар хандах ёстой”

“Гишүүдийн тоог нэмэхдээ шинжлэх ухаанчаар хандах ёстой”

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.


-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар олон нийтийн санал бодлыг сонслоо. Гишүүдийн тоог нэмэхийг иргэд дэмжихгүй байгаа юм биш үү?

-Дэлхийн дунджаар, манай улстай ижил төстэй пост коммунист улстай харьцуулаад үзвэл парламентын нэг гишүүн нийт иргэдийнхээ нэг хүрэхгүй хувийг төлөөлдөг жишиг бий. Гэтэл Монголд нэг гишүүн нийт иргэдийн дөрвөн хувийг төлөөлж байгаа нь төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн үг.

Нэг ёсондоо парламентын гишүүн нь чанартай төлөөлөгчийнхөө хэлбэрийг гүйцэтгэж чадахгүй байна. Парламентын гишүүн эт цөөтэйн улмаас нэг гишүүн дээр төвлөрөх эрх мэдэл харьцангуй өндөр болчихсон. Энэ нөлөөлөх эрх мэдэл өндөр байгаагаас хамаараад төрийн институци хоорондын зохист харилцаа хэвийн явагдаж чадахгүй байна.

Дэлхийд парламентын гишүүдийн тоог тогтоодог долоон төрлийн аргачлал байдаг. 1992 оны ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа мөн куб язгуурын аргыг хэрэглэж, гишүүдийн тоог тогтоож байсан. Өнөөдөр дээрх аргачлалаар парламентын гишүүдийн тоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай нь бүх төрлийн аргачлалаар нотлогдож байна.

Тоо нэмэх асуудал ярихаар 108 юм уу, 99 гэдэгчлэн бурхны тоо, “гоё” тоо гэж яриад байна. Аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах ёстой. Хүний хувийн хандлага, сэдлээр, эсвэл туршлагаас нь асуудалд хандмааргүй байна. Тэгэхээр ирээдүйг харсан, том алхам хийсэн, зөвшилцлийн ардчиллыг бэхжүүлэх алхам руу явах ёстой.

-Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар пропорциональ тогтолцоог дэмжсэн шийдвэр гаргалаа. Одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт цаашдаа яаж явагдах вэ. Цэцийн шийдвэрийн талаарх таны байр суурь?

-Сонгуулийн тогтолцоо аль нэг хэлбэрээр Үндсэн хуульд хатуу заагдах ёсгүй юм. Монгол Улс дэлхийгээс өөр байж болохгүй. Дан ганц мажоритар тогтолцоог хэрэглэдэг байж болохгүй. Нийгмийн хөгжлийн түвшинд тааруулсан, хэрэгцээ шаардлагад нийцсэн тогтолцоог хэрэгжүүлдэг байх боломжийг нээлттэй байлгах ёстой. Улс төрийн зорилгоор 2012, 2016 онд ч тэр, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарч үүнийг хааж байсан. Эдгээр шийдвэрүүд тухайн цаг үедээ шуугиан тарьж байсан. Харин Үндсэн хуулийн Цэц энэ удаа "Үндсэн хуулийн Цэцээр хаагаад, хориглох зүйл биш юм байна. Нээлттэй байх ёстой юм байна" гэдэг агуулгаар шийдвэр гаргалаа гэж ойлгосон.

Улс төрийн намуудын хөгжил, төлөвшил шууд утгаараа сонгуулийн тогтолцооноос хамаардаг. Жишээ нь, Монгол Улс 1992 оноос хойш найман удаагийн сонгуулийн долоог нь мажоритар системээр явуулсан. Энэ бүгдийн үр дүнд бид олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай улс болсон гэдэг боловч сонгуулиас сонгуульд улс төрийн намуудын өрсөлдөх чадвар буурч байна. 2020 оны сонгуульд судалгаа хийж үзэхэд 1.8 намын өрсөлдөөнтэй байна гэсэн дүн гарсан. Цаашлаад урт хугацаандаа нэг намын тогтолцоотой болох нөхцөл үүсч буй учраас эрх баригчид алсыг харсан бодлого, зарчим баримтлах ёстой.

Улс төрийн намуудтай хийсэн уулзалтад “Бид зөвхөн өөрсдийгөө бодоод МАН ялах ёстой гэсэн байр сууринаас хандвал өнөөдрийн тогтолцоо олон сонгуульд ач холбогдлоо өгчихсөн. Гэхдээ бид ийм байдлаар цаашаа явах уу, улс орон хөгжиж, дэвших, төрийн бодлого тогтвортой байх, гадаад дотоод ямар нэгэн нөлөөллөөс парламент дархлаатай байх бодлогоо барьж ажиллах уу гэдэг сонголт явж байна. Эрх баригч нам нээлттэй бодлого хэрэгжүүлнэ. Зөвшилцлийн ардчилал бий болгох замаар олон нам орох нөхцөлийг бүрдүүлж өгснөөр парламент дахь намууд төлөвшинө.

-Улсын ерөнхий прокурор нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан. Энэ дөрвөн гишүүнд намын зүгээс хариуцлага тооцох уу?

-Намын зүгээс прокурорын саналтай холбоотойгоор УИХ дахь бүлэгтээ нөлөөлөх ямар нэгэн алхам огтоос хийгээгүй. Намын удирдлагын зүгээс тухайн гишүүний холбогдсон асуудлын талаар нарийн мэдээлэлгүй байсан. Тиймээс УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, цаашлаад УИХ-ын чуулган зэрэг хурлын мэдээллээс бид цаашдын алхмаа хийнэ. Нам гэм буруутайг нь мэдэхгүй байж хариуцлага тооц гэж ярьж болдоггүй нөхцөлд орчхоод байна. Ингээд УИХ-аас дээрх гишүүдийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гарснаас хойш прокурор, хуулийн байгууллагууд ажлаа явуулж байгаа байх. Бид дээрх байдлыг харж, хүлээлтийн байдалтай байна. Үндсэндээ нам ёс суртахууны хувьд хариуцлага тооцох ёстой. Гэмт хэрэгт холбогдсон этгээдэд улс төрийн хариуцлага тооцно. Цаашдаа шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол улс төрийн аливаа дэмжлэг туслалцаа авдаггүй байхаар ярьж байна. Цаг хугацааны хувьд алдаж байж магадгүй. Гэхдээ ёс суртахууны хувьд хариуцлага тооцох тухай бид МАН-ын 30 дугаар Их хурлаар ярьсан. Үүнийг л хэрэгжүүлнэ. Улстөрчид, улс төрийн намуудыг ёс суртахуунтай болгохгүйгээр улс орны хөгжил дэвшлийн тухай ярих боломжгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СОНГОГЧ 2022-06-28 202.9.46.248

УИХ-Н ЗАНДАНШАТАР ГЭДЭГ ХҮН МОНГОЛ УЛС ӨРӨНДӨӨ БАРИГДААД МОНГОЛЧУУД ГАЗАР НУТГААСАА ХӨГДӨХ ГЭЭД БАЙНА ГЭЖ ХЭЛСЭН БИЛҮҮ??? ХӨӨГДӨХ ГЭЖ БГА ХҮМҮҮС ҮНДСЭН ХУУЛЬ МУУЛЬ ГЭХ ХЭРЭГ БГА ЮМУУ? ТЭР ТУСМАА 76-Г 150 БОЛГОВОЛ БҮР ИХ ӨРӨНД ОРНО ДОО………….

Avatar

Зочин 2022-06-28 103.111.68.3

ЭНЭ ТЭНЭГҮҮД СОНГОДОГ 2 ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТИЙН ДЭЭД ТАНХИМИЙГ БАЙГУУЛАХ ТУХАЙ ЕРӨӨСӨӨ ДУГАРДАГГҮЙ НЬ ИХ СОНИН. ХЯНАЛТГҮЙ ДУРААРАА ДУРГИСАН ЖАЛГЫН ХУЛГАЙЧУУДЫНХАА ТООГ Л НЭМЭХ ГЭЭД БАЙДАГ…

Avatar

Зочин 2022-06-28 119.40.103.6

Гишүүдийн тоо цөөдөөгүй шүү. Зөвхөн сэтгэл дутаад л байгаа юм. Бас намууд зөв хүнээ нэр дэвшүүлдэгүйтэй шууд холбоотой

Avatar

зочин 2022-06-28 202.21.120.66

Гишүүд цөөдөөд улс орон хөгжихгүй байгаа юм бишээ Гишүүдийн шунал хувиа хийээсэн байдлаас болж хөгжил удаарширч байгаа шүү олон боллоо гээд улам л их үрэлгэн байдал бий болохоос улс орон хөгжих нь юу л болдоо

Avatar

Тоо бодъё 2022-06-28 107.115.239.86

Тэгэхээр Монгол төлөөллийн хувьд нэг гишүүн 39474 хүнийг төлөөлж байгаа нь Америкийн бодвол хамаагүй илүү байна.

Avatar

Тоо бодъё 2022-06-28 107.115.239.86

АНУ хүн ам 330,000,000.00 Гурван зуун гучин сая. АНУ ын сенатын танхим 100 гишүүнтэй, төлөөлөгчдийн танхим 435 гишүүнтэй. 2 танхим нийлээд 535 гишүүнтэй. 330,000,000/535=616,822. Нэг гишүүн 616822 хүнийг ерөнхий тооцоогоор төлөөлж байна. Монгол Улс бол АНУ аас хамаагүй дээр 3,000,000/76=39474. Нэг гишүүн 30,774 хүнийг төлөөлж байна

Avatar

20000 2022-06-28 88.225.64.70

udahguı 20000 huvısagch yarına

Avatar

Зочин 2022-06-28 63.231.76.237

Гөлийсөн ЖДҮЧин чиний шинжлэх ухаанч гэж юу байдагийн

Avatar

Зочин 2022-06-28 174.192.131.150

Hogjiliin bank yaaasan be hudalchaa bas l shaaj baina uu

Avatar

Зочин 2022-06-28 59.153.115.16

МОНГОЛД ХЭТ БАРУУНЫ ТУЙЛШРАГЧИД АН НЭРЭЭР ХАЛХАЛЖ АРД ТҮМНИЙГ ХУВААН ТАЛЦУУЛАХ ДАЙСАГНАХ АЖИЛ ЗОРИУДААР ЯВУУЛЖ ХЭВШСЭН. ТЭДЭНД УЛСЫН ТӨЛӨӨ СЭТГЭЛ ӨЧҮҮХЭНЧ БАЙДАГГҮЙ. ЯМАР НЭГ АРГААР ЗАСАГТ ГАРЧ ДАМПУУРТАЛ ИДЭХ ГАНЦХАН ЗОРИЛГОТОЙ. ХАРИН УИХ 2 ТАНХИМТАЙ БОЛЖ БАЙЖ ПРОПОРЦИОНАЛЬ ЯРИХ ЁСТОЙ ЮМАА

Avatar

МОНГОЛ ХҮН 2022-06-28 202.55.191.130

ЧИ ЭНЭ ХЭЛСЭН ШИНЖЛЭХ УХААНЧ ГЭДГЭЭ ОЙЛГОЖ БАЙГАА ЮМУУ. ЗҮГЭЭР Л, ХОЁР ТАНХИМТАЙ ПРАЛАМЕНТТАЙ БОЛВОЛ МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ, ИХ ХУРАЛД НҮҮРЭЛСЭН ХУЛГАЙ ЛУЙВАР АРИЛНА. ТЭГЭЭД МОНГОЛ УЛС ХӨГЖИНӨ ГЭДГИЙГ Л ЯС МАХАНДАА ШИНГЭТЭЛ ОЙЛГО, ЗҮТГЭ. БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ БАГА ХУРАЛ НЬ ХУУЛЬ САНААЧИЛНА. УЛИРАЛДАА НЭГ УДАА ХУРАЛДАХ ИХ ХУРАЛ НЬ ТЭР САНААЧИЛСАН ХУУЛИЙГ БАТЛАХ ЭСЭХЭЭ ШИЙДНЭ. ИНГЭЖ БАЙЖ Л ТӨР ЗАСАГ, ИХ ХУРАЛ ДАХЬ ЛУЙВАР АРИЛНА. МОНГОЛ УЛС ХӨГЖИНӨ. БҮҮ МАН.ГАРТААД БАЙ, МОНГОЛЧУУДАА… ТЭМЦЬЕ.

Avatar

СОНГОГЧ 2022-06-28 202.9.46.248

хоолны савнуудын тоог нэмэхэд шинжлэх ухаансаад байх юмгүй… бодит амьдралаа л хар. монгол улс өрөндөө баригдаад дампуурахдаа тулчихаад, иргэд нь ажилгүй орлогүй ядуурч байхад улсын төсвөөс 76 амьтан зулгаадаг байсан бол одоо 150 амьтан зулгаах болж бна. …гадны баян орны жишиг гэж солиорохоо боль…эхлээд хөгжчихөөд дараа н тэр жишигээ ярь…гишүүдийн тоог нэмбэл МАН 2024 онд ялагдах нь гарцаагүй.

Avatar

Санаа зовогч 2022-06-28 85.110.76.217

Энийг хийхэд шинжлэх ухаантай асуудал байхгуй, зевхен хариуцлага, нэр терийн асуудал бас практик туршлага л хэрэгтэй. Чадваргуй гишуудээ дахиад нэмэхээр ялгаа байна уу. Эх оронч нэртэнгууд олшроод асуудал бур унана даа. Ард тумэн гэчихээд амьдралаас тасарчихсан нехед л баллаад байгааг бид харж л байна. Тоондоо биш байх аа…

Avatar

Зочин 2022-06-28 64.119.27.141

Одоо энэ намын луйварчдыг сонгох хүн олдохгүй болохоор луйвар хийж гарах гэж үйлээ үзэж байх шиг.чадахгүй байж зайлаа

Avatar

Зочин 2022-06-28 202.126.88.223

энэ хүн арай ингэж хэлээгүй бздээ

Avatar

Зочин 2022-06-28 150.129.143.194

Шинжлэх ухаанаас хол юм бж бас шинжлэх ухаанч хандана ч гэх шиг хаа хамаагүй юм наах юм. Наадмын хууль мэтэд бас л тэгж хандсан уу хогийн ТББ

Avatar

Зоч 2022-06-28 202.126.90.120

** ch nam adilhan novshnuud Mongolchuud nam nertei luivarchdiin gart amidrah esgui.Temtseh heregtei

Avatar

ҮНЭН 2022-06-28 66.181.178.90

76 ХУЛГАЙЧИД 76 ТЭРБУМЫГ ӨГЧ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛЖ БАЙХАД ДЭЭРЭЭС НЬ НЭМНЭ ГЭВЭЛ БҮГД ТОНИЛ

Avatar

Тоо худал хэлэхгүй 2022-06-28 172.58.110.219

АНУ-д 500,000 хүнээс нэг, ОХУ-д 330,000 хүнээс нэг гишүүн сонгогддог. Манайп 50,000 хзрэхгүй хүнээс нэг

Avatar

Зочин 2022-06-28 66.181.190.179

ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭХИЙГ АРД ТҮМЭН ЗӨВШӨӨРӨӨГҮЙ ШҮҮ.

Avatar

иргэд 2022-06-28 66.181.188.108

Жар далан луйварч худалчуудыг тэжээж ядаж байхад бас гишүүдийн тоог нэмнэ гэдэг юу гэсэн үг вэ?

Avatar

Зочин 2022-06-28 150.129.141.180

Худалчийн худалч, хулгайчийн хулгайч МАНгас уу.

Avatar

Сараа 2022-06-28 103.26.194.245

УИХ-ын Гишүүдийнхээ тоог багасгахдаа ч бас шинжlэх ухаанчаар хандаж үзэх хэрэгтэй. Бага тоотой байж, шинжлэх ухаанчаар (энэ үг уг нь хятадуудын хэлдэг хэллэг л дээ) ул суурьтай бодож, улс орноо удирдахад анхаарах асуудлыг л яримаар байхым даа. гэвч эд ар ямар иргэдийн үгийг сонсох биш, сонсоод өөрөөр хийдэг гэдэг нь олон жилийн практикаар харагддаг

Avatar

Зочин 2022-06-28 202.126.88.79

Шинжлэх ухаанч 60 тэрбумын схем …..Монголын конгломератууд МАН 🤣🤣🤣

Avatar

Зочин 2022-06-28 202.126.88.79

ТООГ НЬ НЭМЭЭД ДЭЭД, ДООД 2 ТАНХИМ БОЛГООД ДЭЭД ТАНХИМДАА НЭР ЦЭВЭР, МЭРГЭН АРДУУДАА, ДООД ТАНХИМДАА ЭХ ОРОНЧ ДҮРТ ХУДЛАА ПОПУЛИСТУУД, "ЗГ ОГЦОР, ОЮУК МАНГАР АЖЛАА ӨГ, МАНАЙ АМЕРИКАД БОЛ ИНГЭДИЙН," …ГМ-ИЙГ ФЭЙСЭЭР БААХАН ЮМ ЯРЬЖ БИЧИЖ СУУЦГААДАГ БӨӨН ДУРЫНХАНАА СУУЛГАМААР ЮМАА. ЕР НЬ ТГЭЭД ЯМАР Ч ХУУЛЬ БАЙГААД БҮГДИЙН ЗӨРЧДӨГ НАМУУД (АН, МАН, ХҮН…..) ЗАСАГЛААД САЙН ЮМАНД ХҮРЭХГҮЙ ЭЭЭ

Avatar

Зочин 2022-06-28 202.179.27.37

zuvdoo

Avatar

Зочин 2022-06-28 202.126.89.234

МАН-ын төсвийн хулгайг Мандахбаяртай хамсаж бизнес хийгч Амарбаясгалан хэмээгч энэ буюу.

Avatar

Зочин 2022-06-28 202.9.41.0

Гишүүдийн тоог нэмээд хэрэггүй. Ажил хийдэггүй 76 хүний цалин тусгай хангамж туслах нарын мөнгийг төсвөөс гаргах гэж ядаж байхад дахиад юун олон гишүүн нэмэх вэ. Бусдыг нь зөвшөөрч болно. Ганцхан УИХ-ын гишүүдийн тоог нэмж хэрхэвч болохгүй. Дэлхийн сонгодог жишгээр 100 мянган хүнд 1 гишүүн оногдож байхад манайд 42 мянган хүнд 1 гишүүн оногдож байна. Энэ харьцуулалтыг ямар ч гишүүн ярихгүй байна. Дэлхийн жишгээр л явах ёстой шүү дээ.

Avatar

Zochin 2022-06-28 150.129.143.193

Яг үнэндээ энд чмар ч шинжлэх ухаан хэрэггүй

Avatar

Irgen 2022-06-28 202.126.89.142

Yg ne ene zaluu hyn yum.daanch ard tymnii tuluu yuch hiihgyi.hudal yarisan amitan yumdaa.iim l ulsuud turd oroh geed hooson cecerhej baigaa shyydee.yamar yumniih ne shinjleh uhaanch genyykk.yarih yumaach olj yarihgyi huurhii duu.gishyydiin too nemne geed l goridood suugaa nuhur.

Avatar

хайран 2022-06-28 66.181.166.134

1000 хүүхнийг дарамталсан гэх Анандбазарт ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Avatar

Зочин 2022-06-28 188.162.254.112

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая эсвэл гурван сая гишуунтэй болгое!

Avatar

Зочин 2022-06-28 202.179.21.211

Ердөө л дүрдээ сайн тоглодог хулгайч нар

Avatar

Зочин 2022-06-28 139.5.216.190

Manaih ter proportsionalaar ni yavj uzsen shuu Uudtei yum boloogui Namiin nereer parlamentad hen orj irdeg ni ilerhii bolson Olon namtai parlament geed suidtei sain yum alga Olon namuud zasgiin gazraa ch baiguulj chdahgui gatsaaj uls tur ni togtvorgui boldoggig Itali, German geed hugjsun ulsuudaas harj bolno

Avatar

Зочин 2022-06-28 192.82.90.14

Гишүүдийн тоог нэмэхээс өөр хийх бодох сэтгэх юм алга уу энэ хэдэн малд…ард түмнийг их доромжилбол амаа ардаа гартал алгадуулна шүү гэдгийг сайн санаж яваарай муу хар хүний сүгнүүд ээ

Avatar

Зочин 2022-06-28 202.126.88.109

Хулгайч

Avatar

Зочин 2022-06-28 103.80.210.183

юу хуцаад байгаа юм бэ? харин цөөлж шоронд илгээж цаазалж салах ёстой шүү дээ.

Avatar

Зочин 2022-06-28 202.170.73.172

энэ нэг гитлер шиг царайтай хэлсэн амандаа хүрдэггүй нөхөр байна аа. Итгэхийн арга алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж