360,462 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

360,462 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн 143,853,542 төгрөгийн үнийн дүн бүхий 360,462 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Богд Банк" ХК (BOGD +14.72%), "Мик холдинг" ХК (MIK +7.14%) болон "Крипто Үндэстэн" ХК (BUN +6.10%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (UID -10.60%) , "Айтүүлс ХК (ITLS -10.01%) болон "Түшиг Уул ХК (TUS -5.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 37,413 ширхэг нэгж эрхийг 18,198,748 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 16 ширхгийг 1,600,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 3,000 ширхэг үнэт цаасыг 299,740,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 2.06 хувиар буурч, 33,001.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,841,812,731,637 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж