Ардчилсан нам өнөөдөр (2022.06.28) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.МӨНХЖАРГАЛ:
-Үндсэн хуулийн Цэц өчигдөр улс төрийн байгууллага гэдгээ дахин нотоллоо. 2016 онд сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хуулийг зөрчсөн гэж шийдвэр гаргаж байсан Үндсэн хуулийн Цэц энэ шийдвэрээсээ буцаад байна. Тус байгууллага нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байгаагаараа улс төрийн захиалга биелүүлдэг байгууллага гэдгээ дахин нотолж буй явдал. Ийм байдлаар хандаад байвал манай улсад юу зөв, юу буруу байх вэ? Нэг л зөв, нэг л буруу байх ёстой. Анхан шатны шүүхийн байгууллага биш болохоор Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт маш их харамсаж байна.
Монгол Улсын өрийг Ардчилсан нам бий болгосон юм шиг нийтэд сурталчилж байна. Монгол Улсын нийт өр 33.8 тэрбум ам.доллар болсон. 2016 онд 24 тэрбум байсан, 10 гаруй тэрбум ам.долларар юу бүтээсэн бэ?
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өсөөд байна. Энэ асуудлыг МАН хариуцах ёстой. Хээр гадаа илтгэл тавихаасаа илүү иргэдийн худалдан авах чадварт анхаараач. Найр наадам гээд төрийн албаны ажил цалгардаад байна. Эдийн засгийн хүнд үед төрийн албаныхан иргэдэд хүндрэл учруулахгүй ажиллахыг шаардаж байна. Цаашид үүнийг засахгүй бол Ерөнхий сайдыг огцрох хүртэл шаардлага тавьж ажиллана.
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ГИШҮҮДИЙН СУУДАЛ ДЭЭР ЭРГЭЛТИЙН СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛНА
АН-ын нарийн бичгийн дарга Л.ГАНЗОРИГ:
-Хорио цээрийн дэглэм буурсантай холбогдуулан АН-ын улс төрийн зөвлөл хуралдсан. Намын үндэсний бодлогын хорооны гишүүд долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд сонгуульт гишүүний татвараа төлнө. Татвараа төлөөгүй гишүүдийн суудал дээр эргэлтийн сонгууль зохион байгуулна.
"АРДЧИЛСАН НАМААС ЯМАР НЭГЭН ХУРАЛ ЗАРЛААГҮЙ"
АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ж.ӨНӨРЖАРГАЛ:
-Ардчилсан нам сүүлийн өдрүүдэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийн асуудлыг онцгойлон анхаарч, санал асуулга явж байна. Мөн эрдэмтэн, судлаачдын хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг хийж байна. УИХ-ын дарга асан З.Энхболд, Хууль зүйн ухааны доктор Н.Лүндэндорж, Б.Гүнбилэг зэрэг хүмүүстэй хамтран хэлэлцүүлэг, яриа өрнүүлж байна. Мөн энэ тав дахь өдөр БНМАУ-ын Бага хурлын дарга Р.Гончигдорж гуай Үндсэн хуулийн асуудлаар хэлэлцүүлэг хийж, яриа өрнүүлнэ.
С.Эрдэнэ долдугаар сарын 2-нд Ардчилсан намын хурал болно гэж зарласан байна билээ. Ардчилсан намаас ямар нэгэн хурал зарлаагүй. Тиймээс намын анхан шатны гишүүд маань энд төөрөгдөлгүй, ур дахь ажлаа хийгээд яваарай. Анхан шатны сумын, өөрийн, бүх гишүүдийн хурлаас Их хурлын төлөөлөгчөө сонгодог. Энэ ч утгаар С.Эрдэнэ дарга ямар нэгэн хурал хийхгүй.
Б.ЖАРГАЛ
Зочин 2022-06-28 59.153.113.132
Зикагийн цүнх баригч. Өөрийн толгойгүй боловсролгүй мояа ш дээ
Зочин 2022-06-28 122.201.31.9
ӨНӨӨДӨР Л МЭДЭЖ БАЙГАА ЮМ БАЙХДАА
Хүчирхэг эв нэгдэлтэй АН-г эх орон чинь хүлээж байна. 2022-06-28 192.82.70.49
АН эв нэгдэл 2024 онд хүчирхэг Монголыг бэхжүүлнэ. Х.Баттулга Ц.Элбэгдорж С.Эрдэнэ Н.Алтанхуяг та нарт АН хэдэн үеэрээ идэх хоолыг хангалттай бэлдэж өгсөн. АН ын дунд үед эрх мэдлээ өгөх цаг болсон.
Бат 2022-06-28 202.126.88.126
Хууль бус АН-ын дарга гээд яриад байх юм . Жэнкогийн угаадас идэж ханадаггүй гөлөг юмаа. АН хурлаа хийгээд нэг талд нь гараасай.зика вирус,жонхуу нараас салмаар байна.
Зочин 2022-06-28 66.181.160.63
Цэц өмнө гаргасан алдаагаа засч хууль зүйн үндэстэн зөв шийдвэр гаргалаа. Монголыг жижиглэн хуваасан тойргийн системээс салж эх орны хөгжлийг 1 ч гэсэн алхам урагшлуулах болтугай
Зочин 2022-06-28 202.179.21.211
Эрдэнийг МАН-аас дангаар ноёрхон бүх өөрчлөлтийг хийх боломж олгож өгсөнийх нь төлөө удахгүй батүүл шиг улсын баатар өгөх байх дөө.
АНы бузрууд 2022-06-28 173.66.143.150
Бонд цусалж хуулийг завхаруулдаг Зика хүн амьний хэрэгтэн Лүндээ хорчин Гончиг нар л АНы хувьд эрдэмтэн багш нар нь болдог байхдаа
Зочин 2022-06-28 124.158.67.33
С.Эрдэнэ үнэхээр АН -ыг луйварчдаас аварсан гэж ярихыг олон удаа сонслоо. АН -ын ямар том шагнал байдаг вэ, түүгээр С.Эрдэнийг харамгүй шагная.
Зочин 2022-06-28 124.158.67.33
ҮХЦ урьд нь буруутаж алдаа гаргаа биз, алдаагаа одоо засчихлаа. Энэ муу 2-р АН -ын ЕНБД одоо юу гээд гуцаад байнаа?
Зочин 2022-06-28 139.5.216.92
Ymaa unshaagyi hudlaa burdag etgeed baina. Arga ch gyi dee jenkog dagasan hymyys bolovsrol nimgentei
зочин 2022-06-28 66.181.165.110
Эргүү МАНгар малнуудаа 2024 оны сонгуулв болоход 2 жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Дахиад арчуулах гээгүй бол нийлж нэгдээд бэлтгэлээ базаагаач ээ
Зочин 2022-06-28 122.201.24.17
АН -ын ЭРДЭНЭ ХАРИН Ч ЗАНГАРАГТАЙ ХАНДАЖ АРДЧИЛСАН НАМАА АВЧ ГАРСАН ШУУ ТЭГЭЭГУЙ БОЛ БАТТУЛГЫН ЛУЙВАРТ ЯВААД ОГОХ БАЙСАН БАТТУЛГА Ч АРДЧИЛСАН НАМЫГ ОРВОНГООР НЬ САМАРЧ БАЙНА ДАА
Хүчирхэг АН төлөө 2022-06-28 103.229.123.100
АН ын залуучуудаа та нар Х.Баттулга С.Эрдэнэ нараасаа салаач эв нэгдэлтэй нэг намаа тунхаглаж чадахгүй байгаа өөрөө гутамшиг. Намын даргыг УИХ гишүүдээс сонго харилцан буулт хийх хэрэгтэй
Ваат 2022-06-28 202.9.40.58
Аль АН нь вэ. Ялгахаа байлаа. Эзнийх нь нэрээр ярьж байх хэрэгтэй юм байна тэгэхгүй бол ялгахаа байлаа
Зочин 2022-06-28 112.72.9.110
Зика вирусын гөлөг Мөнхжаргал гэж хутган үймүүлэгч н**ш!!
Зочин 2022-06-28 202.179.21.216
АН хутган үймүүлэгч, эрх мэдлийн төлөө тэмцэгч хэдэн нөхдийн хуйвалдааны байгууллага гэдгээ дахин дахин нотолж, тараа таниулсаар. АН-1, АН-2 гэдэг хаягаа мэдэгдэл, ярилцлагадаа тодорхой оруулж байгаач. Жинхэнэ ардчиллын төлөө нам байхгүй болжээ. Хоорондоо яс булаацалдсан нохой шиг байх юм.
Zochin 2022-06-28 139.5.216.221
Mangar batsaan chimeegui bai