Сүхбаатар дүүргийн Ногоон нуурын гудамжны авто замд хамгийн сүүлд 2005 онд их засвар хийжээ. Түүнээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсч, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан байна.
Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд тус гудамжны авто замд цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх, явган хүний замыг засан шинэчлэх зэрэг ажил хийхээр төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор шинэчлэлийн ажил зургадугаар сарын 7-нд эхэлж, тус замыг хоёр удаа хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилт хийхээр болсон байна. Энэ хүрээнд зургадугаар сарын 11-нээс 13-ны хооронд Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг хааж, хучилтын ажил хийж, гүйцэтгэжээ.
Өнөөдөр орой буюу зургадугаар сарын 28-ны 22:00 цагаас энэ сарын 30-ны 06:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлаж, асфальт бетон хучилт хийх юм байна. Тус өдрүүдэд Хангай хотхоны уулзвараас Хүнсний 4-р дэлгүүрийн хойд уулзвар хүртэлх замын зорчих хэсгийг хаах ажээ. Иймд иргэд, жолооч нарт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ