АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ойрын хугацаанд Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзах төлөвлөгөөтэй байгаа талаар Цагаан ордны Аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан мэдэгджээ. Ардчилсан, хөгжингүй орнуудын бүлэг "Их-7" болон Умард Атлантын цэргийн эвсэл /НАТО/ өнгөрсөн долоо хоногийн уулзалтаараа Хятадын үүсгэж буй сорилтуудыг хэлэлцсэн. Эдгээр уулзалтаар тодорхой асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэснээр Жо Байден ирэх сард Хятадын даргатай уулзахаар төлөвлөсөн аж.
"Их-7"-гийн бүлэг Хятадын эдийн засгийн харилцаа бус, өр, хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагааг хөндөн ярилцсан байна. Харин НАТО Хятадтай шинэ арга барилаар харилцахаа мэдэгджээ. Жейк Сулливан хэлэхдээ "Хятадын эдийн засаг, аюулгүй байдлын үйл ажиллагаанд илүү анхаарал тавих болсон нь барууны зүгээс шинэ хүйтэн дайныг өдөөсөн хэрэг биш" гэж онцолсон байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ