Нийт 25 сая хүн амтай Шанхай хотод Бямба гаригт гуравдугаар сараас хойш анх удаа Covid-19 цар тахлын тохиолдол нэг ч бүртгэгдсэнгүй. Тус хотод хатуу хөл хорио тогтоосон байсныг зургадугаар сарын эхээр цуцалсан. Хатуу хөл хорио цуцлагдсан ч долдугаар сарыг дуустал амралтын өдөр бүр хотын нийт оршин суугчаас PCR шинжилгээ үргэлжлүүлэн авахаар төлөвлөжээ.
Бээжин хотод ч мөн адил халдварын тохиолдол эрс буурч, өнгөрсөн Бямба гаригт хоёрхон шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Covid-19-ийн ид өсөлтийн үеэр Бээжинд хөл хорио тогтоож, сургууль, оффисуудыг хаагаад байсан юм. Энэ долоо хоногоос эхлэн бага, дунд ангийн бүх сурагч танхимаар суралцах боломжтой болсныг тус хотын Боловсролын газраас мэдэгдэв.
Бээжин, Шанхайд нөхцөл байдал сайжирсан хэдий ч Хятадын өмнөд хэсгийн үйлдвэрлэлийн төв Шэньжэньд өнгөрсөн Бямба гаригт халдварын тохиолдол илэрчээ. Үүний улмаас Шэньжэний Хонгконгтой хиллэдэг төв дүүрэгт бөөний зах, кино театр, спорт заалуудыг гурав хоногийн хугацаатай хаасан байна. Эмнэлгийн нөөц жигд бус хуваарилагдаж, өндөр настнуудын вакцинжуулалтын түвшин бага байгааг Хятадын албаны хүмүүс онцолжээ.
Эх сурвалж: ALJAZEERA, REUTERS
Зочин 2022-06-28 46.147.101.102
43757790 ~ Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү ___ https://cutt.ly/girl01646
Зочин 2022-06-28 202.21.127.142
Нэмэргүй дээ, удахгүй дэгдэнэ
ҮНЭН 2022-06-28 66.181.178.90
ХАХА ИЙМ ТЭНЭГ ЮМ ХЯТАДАД Л БАЙДАГ БАЙХ. ХЯТАДУУД ЭНЭ ВИРУСЫГ УХАНЫ ЛАБОРАТОРИД ГАРГАЖ АВСАН ХАРИН БАЙГАЛЬ ӨӨРӨӨ ДАРЖ ӨГЛӨӨ ДӨӨ
Зочин 2022-06-28 1.46.139.188
Хошин шог үргэлжилсээр..
Зочин 2022-06-28 64.119.16.234
ХУДЛААДАА ИТГЭХЭД БЭРХШҮҮДЭЭ ЧИМЭЭГҮЙ АЛААД Ч БАЙГАА ЮМ БИЛҮҮ ХААЛТТАЙ ОРОН ХЭЦҮҮШДНН